Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй Улаанбаатар хотод хийн газ үнэртсэн эсэх талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэрт хийн газ үнэртэж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор орчмоос эхэлнэ Улиастай, Дүнжингарав, 100 айл, Хархорин, Их монгол хороолол, Хан-Уул дүүрэг, 120 мянгат, 19 үйлчилгээний төв, Алтай хотхоны орчмын иргэдээс бензин, газ үнэртээд байна гэх 230 орчим дуудлага мэдээлэл өнөөдөр 11:00-12:00 цагийн хооронд бүртгэгдсэн.

Налайх дүүрэгт төмрийн үйлдвэр дэлбэрсэн талаар мэдээлэл ирээгүй. Ташаа мэдээлэл гэсэн үг. "Тавантолгой түлш" ХХК-ийн зүүн үйлдвэрийн ажил хэвийн явагдаж байгаа, туршилт хийгээгүй. 

Холбогдох албаны байгууллагууд юунаас болж газ мэт зүйл үнэртэж буйг тогтоохоор ажиллаж байна. Одоогоор дүгнэлт мэдээлэл гараагүй байгаа. Айл өрхийн агааржуулалтаар дамжуулагдан үнэртэж байгаа зүйл нь газ биш. Газ нь агаарт удаан тогтох үнэртэх боломжгүй. Баянзүрх дүүргийн хэмжээнд  14 газын колонкт үзлэг шалгалт хийхэд илэрсэн зөрчил гараагүй. 

Дүнжингарав орчим 800 мм-ийн бохирын шугамаас хүчтэй үнэр үнэртэж, багажаар хэмжихэд ажилласан тос масло шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй гэсэн дүгнэлттэй шалгалтын ажлыг явуулж байна. 

Шалгалтын хүрээнд Налайхаас Баянзүрх дүүргийн Дүнжингарав хүртэлх 500 метр бохирын шугамыг шалгахад "Очирдагинас" ХХК-ийн ойролцоо шугамаас үнэр эхэлж байгааг тодруулан ажиллаж байна" хэмээн ярилаа. 

 

 

Холбоотой мэдээлэл:

133-р сургуулийн сурагчдад үнэрээс болж дотор нь муухайрч, толгойн эргэх шинжтэй тэмдэг илэрч эхэлжээ

Дүүргүүдийн онцгой байдлын хэлтсээс хийн түлш хэрэглэдэг, түгээдэг ШТС-уудад хяналт шалгалт хийж байна

Дүнжингарав худалдааны төвд газ алдагдсан байж болзошгүй

Дүнжингарав худалдааны төвийн бохирын шугамны худагнаас хүчтэй үнэр үнэртэж байна гэв

Aжилласан тос масло цутгасан байж болзошгүй голомтыг олж тогтоохоор ажиллаж байна