Л.Оюун-Эрдэнэ нийслэлд бугшсан авлигын асуудалд анхаарч ажиллахыг хотын даргад захиж, тамгыг нь гардууллаа
2023/10/12
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өнөөдрийн хуралдаанаар Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар нэр дэвшүүлэхийг 78.57 хувийн саналаар дэмжсэн. Мөн Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн юм.
Энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Х.Нямбаатарыг батламжилж, тамгыг нь гардууллаа.
Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлд бугшсан авлигын асуудалд анхаарч ажиллахыг хотын дарга Х.Нямбаатарт захиад "Авлигын тогтолцоог илчлэхэд ил, далд хэлбэрээр саад болохгүй байхыг улстөрчдөд болон албан тушаалтнуудад Ерөнхий сайдын хувьд хатуу анхааруулъя" гэв.
Хотын дарга Х.Нямбаатар "Улс төрийн өндөр итгэл хүлээлгэсэн Ерөнхий сайдад талархал илэрхийлье. Хариуцлагатай үүрэг даалгавар авснаа гүнээ ухамсарлаж, өндөр итгэлийг нь даан ажиллана" хэмээсэн юм.
Зочин · 2023/10/13
SEKSDN MERGJLN80955877
Зочин · 2023/10/12
S XN80955877