10-р сарын 13-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун гишүүдэд мэдээлэл өгсөн билээ. 

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Улсын аварга малчин шалгаруулдаг журмыг энэ онд эрс өөрчилнө. Нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, сум, орон нутагтаа ямар хувь нэмэр оруулсан, нийтийн эзэмшлийн өмч болох бэлчээр, усыг хэрхэн ашиглав  гэдгийг харгалзана. Тооны хойноос хөөцөлдөхгүй” гэсэн юм.