Х.Нямбаатарын өөртөө дуудсан "гай" иргэдийн хуулиар олгогдсон эрхийг боомилно
2023/10/19
Хотын даргын тамгаа аваад удаагүй байгаа Х.Нямбаатар сайд байхаасаа л ярьж явсан зүйлдээ авлигчдыг биш иргэдийг онилж хуулиар олгогдсон эрхийг нь зөрчсөн шийдвэрийг өчигдөр танилцуулав. Түүгээр явсан гайг өөртөө дуудав бололтой.
Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг даргын шийдвэрээр зуслангийн газар олгож байгааг зогсоохоор шийпдвэрлэж буй нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна.
Дүүргийн Засаг дарга газар олгохыг зогсоолоо. Энэ нь төвийн зургаан дүүрэгт хамааралтай. Захын гурван дүүрэгт хамааралгүй. Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Засаг дарга нь газар олгоход асуудалгүй, үргэлжилнэ. Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол дүүргийн Засаг дарга газар олгохгүй гэдгийг хатуухан хэлэв.
Нийслэлийн Засаг дарга зөвхөн таван тохиолдолд газар олгоно.
- Нэгдүгээрт, төр бүтээн байгуулалт хийх зорилгоор газар олгоно.
- Хоёрт, эмнэлэг, сургуулть, цэцэрлэг барих зориулалтаар газар олгоно.
- Гуравт, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх хэрэгжүүлэх зорилгоор газар олгоно.
- Дөрөвт, хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар газар олголт хийгдэнэ. Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд бүртгэгдсэн ААН-тэй хэлэлцээр хийж, ерөнхий төлөвлөгөөний дагуу нүүлгэн шилжүүлэх зорилготой газар олголт хийнэ.
- Тавд, царцаагдсан барилга байгууламжид урьд олгогдсон газрыг дахин төлөвлөгдсөн бүсэд шилжүүлэн суурьшуулах зорилготой хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу газар олголт хийх зохицуулалт хийж байгаа гэв.
Тэгвэл Нийслэлийн иргэд 0.07 га газар эзэмших эрхээ эдэлж чадахгүй байгаа гэдгийг ард түмэн хэлж байна. Үүнийг нь хуульзүйн сайдын албыг хашиж явсан Х.Нямбаатар нэг хуулиар нөгөө хуулиар олгогдсон эрхийг нь хазаарлачихлаа.
Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйл.Эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил
29.1.Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.
29.2.Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно хэмээн заажээ.
Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсандаа 0.07 га, 0.04 газрыг зуслангийн болон амины зориулалтаар газар олгож байгаа явдлыг энэ хууль болон дагах хуулиар бүрмөсөн зогсоохоор шийдвэрлэн тусгажээ. Өмнө нь газраа иргэд цахимаар өмчилж болоод байв. Гэтэл сүүлийн жилүүдэд цахимаар газраа өмчилж зуслантай болох нь лөөлөй болсон. Өдгөө цахимаар бүү хэл хуулиар олгогдсон эрхээ ч эдэлж чадахгүй болж байна.
Цэрэнбаатар · 2023/10/24
Нямбаатарын зөв. Алс ирээдүйгээ харсан шийдвэр гаргадаг улс төрч бидэнд хэрэгтэй байна. Бүгд л мэддэг шүү дээ, газрыг хэн авч чаддаг, барилга барьчихаад дараа нь зөвшөөрлөө авдаг, луйвар явдаг, хэн нэгэн шүүхэд очлоо гэхэд ял авдаггүй зүгээр л бидний дунд алхаж байдаг, энэ бүгдэд хууль үйлчилдэггүй болохоор бид эвлэрдэг. Ийм л систем үйлчилсээр 30 жил боллоо. Залхаж байна. Үндсэн хуулиар олгогдсон тэгш эрхээ эдлэмээр байна. 30 жил урт хугацаа, энэ хугацаанд бид бүгдийн бүхий л боломжийг хулгайлж байсан төр өндөр алба хашдаг, эрх мэдэлтэй байсан хулгайч нарыг Монголын төрөөс зайлуулах юмсан. Эцэст нь энэ бүгдийг ил болгож ард түмэндээ мэдэх эрхийг нь нээсэн Оюун-Эрдэнэ ЕС-дээ их баярлалаа. Сайн цаг ирж байна.
111 · 2023/10/19
дураараа барьж бга барилгуудаа л цэгцэл,иргэдийгээ бүү дарамтал,үндсэн хуулиа дээдэл,хоосон толгойгоо бүү гайхуул, сэр ямар нийгэмд амьдарч яваагаа сана өөр шийдэх гол асуудлаа ярь
Зочин · 2023/10/19
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/10/19
80955877
Зочин · 2023/10/19
BOOWXXNI80954876
Зочин · 2023/10/19
Дүүргийн засаг дарга нар дур мэдэн хамаагүй газар чихэж чигжиж газар олгоод бгааг цэгцлэх нь зөвөө
Зочин · 2023/10/19
XALYYXN UILCHLI SEKSEER80955877
Албан тушаалтан · 2023/10/19
Газар олгох үйл ажиллагатай холбоотой албан тушаалтнуудын буруу бга бол хариуцлагыг дээшлүүлэх нь чухал
Зочин · 2023/10/19
XUCHINDUULI80955877
Зочин · 2023/10/19
S XN80955877
Иргэн · 2023/10/19
Шийдэлээ олж харж, бодлогоо боловсруулж чаддаггүй өнөөгийн төрийн түшээдийн нийтлэг дүр төрх. Гаргаж байгаа шийдвэрүүд нь эцсийн дүндээ иргэдийн эсрэг эрхэнд нь халдсан хуулиуд.
Нямбаатар · 2023/10/19
Энэ бол иргэдийн эрхэнд халдсан маш том гэмт хэрэг.07 га газраа аваагүй маш олон иргэд байна.Тэд хохирч үлдэхүү? Нямбаатар өөрөө уул амаар нь ах дүү хамаатан садан дээрээ авсан газраа улсад эргүүлж өгөх хэрэгтэй.