Монгол Улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэгийн ивээл дор Европийн хоёр бүсэд хоёр үе шаттайгаар Монгол Улсын Хөгжлийн гарц, шийдэл "MONGOLEI 4.0 Эрдэм шинжилгээний гуравдугаар бага хурлыг Берлин хотноо 2024 оны 4 сард зохион байгуулна.

Аж үйлдвэр, техник технологийн хөгжил хурдацтай явагдахын хэрээр хүний буруутай үйл ажиллагааны улмаас байгаль орчны бохирдол тэр хэмжээгээр нэмэгдэж хүмүүсийн эрүүл мэнд, амьдрах орчинд ноцтой хөнөөл учруулах болсон нь дэлхий дахинд төдийгүй Монгол улсад тулгамдаад буй томоохон асуудал болж байна.

Ялангуяа манай улсад агаар, ус, хөрс, хүрээлэн буй орчны бохирдол маш их байгаа учраас эдгээр асуудлуудыг шийдвэрлэх дараагийн алхамуудыг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна.

Монгол улсын иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хилийн чанадад суугаа залуу судлаачдын судалгаа, шинэ санааг сонсч хэрэгжүүлэх зорилгоор “Монгол Улсын гарц, шийдэл III” Mongolei 4.0 эрдэм шинжилгээний ээлжит хурлыг “Эрүүл орчин, эрүүл иргэн ” сэдвийн хүрээнд Герман улсын Берлин хотноо зохион байгуулна. 

Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд европын холбооны 27 улсад сурч ажиллаж амьдарч буй 16-40 хүртэлх насны Монгол залуучуудад нээлттэй аж. 

Хурлын үе шат

1-р шат: Эхний шатанд европийн баруун бүсээс оролцогчдыг Бельгиийн Вант Улсад, зүүн бүсээс оролцогчдыг Бүгд Найрамдах Итали улсуудад хамруулан оролцуулах ба тус бүр 3 оролцогчыг шалгаруулна.

2-р шат: Европийн баруун зүүн бүсээс шалгарсан нийт шилдэг 6 оролцогч ХБНГУ-д хүрэлцэн ирж оролцон эхний 3 байрт шалгарсан оролцогчид ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит шагналын эзэн болно.

Ерөнхий ивээн тэтгэгч:

1-р байр 1000€ Үйлсийн Зам ХХК, ЭСЯ батламж

2-р байр Миат ХХК онгоцны тиз, ЭСЯ батламж

3-р байр 500€ Евро Мон АБ, ЭСЯ батламж

Ивээн тэтгэгчид:

Bogd Global

Swiss Mon Edu

I Road Institut

Oyu Logistik GmbH

Lexter

Bäckerei Wunderbar

Globus Podcast

Ерөнхий зохион байгуулагч:

OCS Consulting&Service

МЗХолбооны Европ дахь нэгдсэн салбар зөвлөл

МЗХолбооны ХБНГУ дахь салбар зөвлөл

Хамтран зохион байгуулагч:

ХБНГУ дахь Монгол Улсын ЭСЯ