Нэг ширхэг өндөг 600 төгрөгт хүрч иргэд хүнсэндээ цалингаа хүргэх хэцүү даалгавартай нүүр тулж байна
2024/01/05
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2023 оны арванхоёрдугаар сарынхаас 1,6 хувиар өмнөх 7 хоногоос 0,5 хувиар өсжээ.
Тодруулбал, үхрийн ястай мах нэг килограм нь өмнө сард 16271 төгрөг байсан бол нэгдүгээр сарын 2-ны байдлаар 16346 төгрөг болж 0,5 хувиар нэмэгджээ.
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөр ядуурал нэмэгдэх магадлал өндөр.
Эдийн засагч Р.Даваадорж, "Монгол Улсын Үндэсний статистикийн хороо (ҮСХ), Дэлхийн банктай хамтарч хамгийн сүүлд 2020 оны ядуурлын үр дүнг танилцуулж байсан. Ойролцоогоор нийт хүн амын 903.4 мянга нь ядуу амьдарч байв. Энэ тоо өссөн үү гэхээс огт буураагүй. Яагаад гэвэл энэ хугацаанд өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ хэд дахин өслөө, орлого бага боловч нэмэгдэж байгаа нь үнэн боловч гурав дахь жилдээ хоёр оронтой тоонд байгаа инфляци хуу сорчихож байна шүү дээ" хэмээн ярилаа.
2023 оны төгсгөлд гурилын үнэ огцом өссөн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Шинэ жилийн баярын ширээний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдсэн. Одоо удахгүй сар ч хүрэхгүй хугацааны дараа монголчуудын нийтээрээ тэмдэглэдэг цагаан сарын баяр болно. Энэ баярын үеэр ч дахин гол нэрийн барааны үнэ өсөхгүй гэх баталгаа алга. Иргэдийн хувьд өдрөөс өдөрт нэмэгдэж буй хоол хүнсний зүйлстээ цалингаа хүргэх хэцүү даалгавартай нүүр тулж байна.
Нийслэл хотод өндөг 1 ширхэгийн үнэ нь дундажаар 600 төгрөг байгаа юм. Мөн хонины ястай мах нэг килограм нь 12385 байсан бол 1,8 хувиар өсөж дундажаар 12605 төгрөг байна. Харин үхрийн махны үнэ нэг килограм нь 16271 төгрөгөөс 16346 болж нэмэгджээ.
Тэгвэл аймгуудад хонины мах 9694 төгрөгөөс 0,4 хувиар өсөж 9734 төгрөгт хүрчээ, Мөн үхэр, ямааны махны үнэ ч өсжээ. Мөн сүү, элсэн чихэр, цагаан будаа, дизель түлшний үнэ нэмэгджээ.
Зочин · 2024/01/05
S XN
Зочин · 2024/01/05
Амарбаясгалан гэж хар мал мэргэжлийн хяналтын газрыг татан буулгаснаар юмны үнэ хяналтгүй өсөх нөхцлийг бүрдүүлжээ.
Зочин · 2024/01/05
Энэ золбин ардчиллаас яаралтай татгалзаж устгахгүй бол үхэрнүүд бүгд өлбөрч үхэх юм байна даа.
Зочин · 2024/01/05
Шуналтай наймаачид засгийн газрын эсрэг ажиллаж байгаа юм бишүү ард иргэдийг үнийн өсөлтөөр сөхрүүлж байгаа гол хүчин ЗАХЫН БОЛОН ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРИЙН НАЙМААЧИД ХАГАРТЛАА БАЯЖИЖ ИРГЭД ӨЛӨН ЗЭЛМҮҮН АМЬДАРЧ БАЙНА. ҮҮНИЙГ ЗОХИЦУУЛАААД ЭРС АРГА ХЭМЖЭЭ АВАХАД Л МОНГОЛЧУУДЫН АМЖИРГАА. СЭП ХИЙХ БОЛНО ДОО. ТӨР ЗАСАГ ҮҮНИЙГ Л АНХААРАЛДАА АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮДЭЭ