Улаанбаатар хотод аймшигтай осол болж, гурван хүн нас барж, 30 гаруй хүнд гэмтэн, олон тэрбум төгрөгний хохирол учраад буй. Яг эдгээр өдрүүдэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар АНУ-ын баруун эргийн зарим хотод томилолтоор явж таарсан юм.

Тэрээр мэдээлэл технологийн чиглэлээр туршлага судлах зорилготой ажилласан гэх бөгөөд өнөөдөр 16.00 цагт Монголд ирэх ажээ.