2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдийн ногдол ашиг хүүхдийн мөнгөний данс руу нь шилжинэ
2024/01/31
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1,072 хувьцааны ногдол ашиг болох 104,000 төгрөгийг (татвар суутгагдсан дүн) өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн.
Монгол улсын 3,4 сая хүн хувьцаа эзэмшигч болж буй. Ингэхдээ
- 2.5 сая хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийн мөнгө өөрсдийнх нь брокерын компаниудад нээлгэсэн хувьцааны дансанд
- 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн буюу шинээр хувьцаа эзэмшигч болсон 893 мянган хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийн мөнгө хүүхдийн мөнгөний дансаар нь шилжиж орох аж.