ТОЙМ МЭДЭЭ
2024/02/17
Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.
Нийгэм: Баяр болохоор л архи согтууруулах ундаа хэрэглэж гэмт хэрэгт холбогдох явдал их гардаг. Тэгвэл энэ удаад сар шинийн баяраар согтуу жолоочийн тоо өнгөрсөн оныхоос 58 хувиар буурсан эерэг мэдээтэй шинэллээ.
Цаг агаарын нөхцөл байдал орон нутагт ихээхэн хүндрэл учруулж малчид хэцүүдэж байна. Таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрджээ
Нийслэлийн 24 хорооны 33 байршил болон Сэлбэ гол дагуу халиа тошин үүсэж, цаашлаад шар усны үер болох эрсдэлтэй байдалд хүрээд байгаа билээ. SOS: Айлууд усанд автаж эхэллээ
Манай улс метро, дүүжин тээвэртэй болно хэмээн ярьсаар даруй 10 гаруй жилийг үдэж буй. Тэгвэл энэ удаад агаарын тээвэр хэрэгжих шатандаа яригдаж эхэллээ. Гэхдээ уг асуудал өмнө сонгуулийн үеэр яригдаж нэлээдгүй их хөрөнгийг зарцуулсан ч цаасан дээр л батлагдаад таг гацсан. Энэ удаад харин хэрхэхийг харах л үлдлээ дээ. Сонгуулийн шоу: Амь орохоор болсон дүүжин тээвэр дахин гацах вий
2002 оноос дэлхийн дахинд “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр”-ийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжиж төлөвшүүлэх зорилгоор тэмдэглэж эхэлсэн. Хавдартай хүүхдүүдэд зориулсан “Сургалтын танхим” ашиглалтад орж, анхны хичээлийн шинэ жилээ эхлүүлээ
Эдийн засаг: Гурилын үнэ 10-30 төгрөгөөр нэмэгджээ
Сар шинийн баярын өмнө гурилын үнэ нэмэгдсэн билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар дахин 10-30 төгрөгөөр нэмэгджээ.
Савласан дээдийн дээд гурил 2023 оны зургаадугаар сард 3650 төгрөг байсан бол энэ оны хоёрдугаар сарын 16-ны байдлаар 4015 болж нэмэгджээ. Харин дээд болон 1,2 дугаар гурил 20-240 төгрөгөөр нэмэгджээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард гурилын үнэ “Алтан тариа” дээдийн дээд гурил киллограм нь 4047 төгрөг, дээд гурил киллограм нь 2960 төгрөг, I зэрэг савласан гурил 2426 төгрөг, II зэрэг савласан гурил 1606 төгрөгийн хооронд байсан. Харин өнөөдөр II зэргийн савласан гурилаас бусад савалгаа нь 10-20 төгрөг нэмэгджээ. Мөн 10 кг-тай Улаанбаатар гурил 25-38 мянга, 25 кг-тай гурилыг 55-60 мянган төгрөгийн хооронд байжээ.
Харин өнөөдрийн байдлаар 10 кг шуудай гурил 25-40 мянган төгрөг, 25 кг гурил 55-67 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа ажээ.
Улс төр: Сонгууль дөхөж эрх баригчдын хоорондын харилцаа сайнгүй байгаа гэхэд болно. Нэг нь үг хэлэхээр нөгөөгөө үгүйсгэж эвдэлцэж өгдөггүй хэвээр. Үүний тэд жишээ нь АН-ын хагарал. Нэг намынхан мөртлөө дотроо хэд хэдэн фаракцтай их л сонирхолтой. МАН-ынхантай нийлээд АН-ын нэг гишүүн нь ялагдуулсан гэх. С.Эрдэнэ: АН-ын ялагдлыг "Женко" МАН-тай хамтарч зохион байгуулсан
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим хуудсаараа товчхон “...Улирах өвлийг өнөтэй давж, урин хаврыг угтан бэлгэдэж, азай буурлуудынхаа амар мэндийг айлтган золгохоор ахан дүүсээрээ хуран цугласан монголчууд та бүхэндээ XVII жарны “хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн мэнд дэвшүүлье. Учран золгож буй луу жилдээ амар амгалан, тэгш дүүрэн оршиж, хотол даяараа сайхан шинэлээрэй” гэсэн мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Харин Монгол Улсын тод манлай уяачидтай ярилцаж буй “Монгол хууч” нь түүний сар шинийн мэндчилгээ болж буй бололтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Чимээгүй олонх” эрх ашгаа зөрчүүлж, үнэт зүйлээ алддаг
Энэ удаад "Байр суурь" буландаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Сар шинийн мэндчилгээний талаар хэн, юу өгүүлснийг онцлоё. Х.Баттулга "Тусгаар тогтнол, эх оронтойгоо үлдэх эсэхийг шийднэ" хэмээсэн нь шүүмжлэл дагуулав
Спорт: Нийгэмд гэрэл гэгээтэй мэдээ дуулгадаг салбар нь спортынхон. О.Хангай аварга бөхийн өргөөний 30 дахь түрүүгээ хүртлээ
Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан тун сонирхолтой, үзүүштэй болж өндөрлөлөө. 256 бөх хоёр өдөр дамнан үнэн хүч, уран мэхийг уралдуулснаас Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул Монгол Улсын 25 дахь аварга О.Хангай түрүүлж, бөхийн өргөөний 30 дахь түрүүгээ хүртэж, түрүүлж үзээгүй барилдаан бараг үгүй болов.
Өдгөө 33 настай отгон аваргын тухайд өмнө нь хоёр ч удаа бага наадмын үзүүр түрүүг булаалдаж байсан ч түрүүлж чадаагүй явсан юм. Тухайлбал, 2014 онд аймгийн арслан цолтойдоо улсын гарьд Д.Рагчаад, 2017 онд мөн аймгийн арслан цолтойдоо улсын аварга Ч.Санжаадамбад тус тус өвдөг шороодсон түүхтэй. Тэгвэл өнөө жил нутгийн бөх улсын заан Б.Пүрэвсайханыг давж, түрүүллээ.
О.Хангай аваргын зургаагийн давааны барилдаан тухайн өдрийн шилдэг барилдаанаар тодорч, гэрэл зураг нь ч цахим орчинд ихээхэн эрэлттэй байлаа. Тус даваанд аварга М.Лхагвагэрэл зааныг амлан авч, бүхий л бөхийн төрлөөр цэвэр дарсан гэдэг. Харин долоогийн даваанд Ерөнхийлөгчийн цомын эзэн улсын начин Д.Амарсайханыг давж, өнгөрсөн барилдааны хариугаа авч, үзүүр түрүүнд үлджээ.
Х.Хатанбаатар шавьтайгаа "Гиннес"-ийн дээд амжилтын эзэд боллоо
Ой тогтоолтын Simon тоглоомыг харахгүйгээр буюу нүдээ боож зөвхөн хөг сонсоод алдаагүй дарж тоглох төрөлд тамирчин С.Чингим 276 даралт (23 үе), Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар 325 даралт (25 үе)-ыг тус тус алдаагүй санаснаар Гиннесийн дээд амжилтын эзэд боллоо.
Даралт тус бүрийн хооронд ердөө 5 секунд ба энэ хугацаанд амжиж дараагүй тохиолдолд ялагдах хатуу дүрэмтэй даалгаврыг тэд амжилттай гүйцэтгэжээ.
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ хоёрдугаар сард тун чухал хоёр тоглолтыг хийнэ. Тодруулбал, 2025 оны Азийн аваргын эрхийн төлөө эхлээд хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Шиан хотод Хятадын шигшээ багтай тоглох бол хоёрдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод Гуамын шигшээ багтай тус тус тоглоно. Сүүлийн үед шигшээ багийн тамирчдын сонгон шалгаруулалттай холбоотой хэлэлцүүлэг цахим орчинд өрнөсөн. Т.Санчир, Д.Дэлгэрням, О.Сэргэлэн тэргүүтэй туршлагатай тоглогчдыг бэлтгэлд дуудаагүйд сагсан бөмбөг сонирхогчид шүүмжлэлтэй хандаж ихээхэн шуугиан дэгдээв. Т.Санчир шигшээ багаас зодог тайлснаа мэдэгдэв
Соёл урлаг: Урлагийн салбарынхан сар шинийн босгон дээр энгэрээ мялаалгаж шагналын хур буулгав. "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярын босгонд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж, эх орондоо хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд одон, медаль, цол гардуулсан билээ. Тухайлбал, Монгол Улсын Консерваторийн захирал асан, профессор, Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Чулууны Чинбатад Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээв.
Мөн "Эмоци" продакшны жүжигчин О.Тэмүүжинг Алтан гадас одонгоор шагнасан юм. Түүнчлэн СТА, жүжигчин Д.Баттөмөр МУГЖ цол хүртлээ.
Зочин · 2024/02/17
TANILTSI80955877
Зочин · 2024/02/17
44DSH XALYYN ERD80955877
Зочин · 2024/02/17
DYYDLGN MERGJLN80955877
Зочин · 2024/02/17
SEXSDI80955877