Г.Хажидмаа: АН-ын дарга МАН-ынхантай хуйвалдаж ял наймаалцан ирэх сонгуульд дэвших гэж байна
2024/03/04
АН-ын гишүүн Г.Хажидмаа 2024 оны сонгуульд АН-аас Л.Гантөмөр, С.Баярцогт, С.Эрдэнэ, Х.Баттулга, Б.Жаргалан нарыг намын жагсаалтад оруулахгүй байхыг шаардаж, мэдээлэл хийлээ. Тэрбээр намын анхан шатны гишүүдийн дунд санал асуулга явуулж, нэр дэвшигчдийг тодруулах шаардлагыг АН-ын удирдлагуудад тавьж байна. Нам дотор нэр дэвшилтийн үйл ажиллагаа ид явагдаж байгаа бөгөөд ингэхдээ анхан шатны гишүүдээсээ сонгохгүйгээр өнөөх л улиг болсон хэдийгээ нэр дэвшүүлж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.
АН-ын анхан шатны гишүүн Г.Хажидмаа ”Манай намын дарга удирдлагууд ардын намынхантай хуйвалдаж ял наймаалцан ирэх сонгуульд дэвших санаархалтай байна. Тиймээс намын жирийн гишүүд үүнийг эсэргүүцэж доод шатны гишүүдээсээ санал хурааж нэр дэвшигчдээ тодруулахыг шаардаж байна. С.Баярцогт 30 жилийн дараа дахиж АН-ыг МАН-д зарах гэж байна.
Тиймээс АН ёс зүйтэйгээр анхан шатны гишүүдийнхээ саналаар УИХ-д нэр дэвших лидерүүдээ сонгуульд илгээмээр байна. АН-ын ял наймаалцдаг луйварчид нь МАН-тай тохиролцож, УИХ-д орж суудаг. Сүүлийн найман жилд АН нэг ч удаа сөрөг хүчин байж чадсангүй. Хэзээ сөрөг хүчний дуу хоолойгоо хүргэхийг Монголын ард түмэн хүлээсээр байна. АН-ын өнөөгийн дарга нар морь унаж, гоё зураг авахуулсан л дарга нар байна. Бодит байдал дээр С.Баярцогт, Л.Гантөмөр зэрэг дарга нар МАН-ынхны өрөөнд орж, хамт цай ууж явдаг. Гарч ирээд Монголын ард түмэн, АН-ын жирийн гишүүдийг хуурсаар байна.
Энэ хүмүүсийг жагсаалтад оруулахгүй. Би жирийн иргэдээс тусламж хүснэ. АН дахиад зарагдах уу. Дахиад зарагдвал Монголын нийгэм илүү их доройтно. АН-ыг зарж, ял наймаалцаж байгаа. Энэ хүмүүс 20 жил дарга хийсэн, одоо ч мөнгөн бороо оруулж дарга хийж байна. Ядуу анхан шатны гишүүдэд мөнгөн бороо оруулж, доромжилж байгаад намын даргын албан тушаалыг худалдаж авч байна. Жаахан ч гэсэн шударга ёс хүсэж байгаа бол энэ хүмүүсийг дэмжмээргүй байна.
Батбаярын охин Жаргалан АН-ын эмэгтэйчүүдийн холбоог худалдаж авсан. Нэг ч удаа сөрөг хүчин хийгээгүй, нэг ч удаа хүүхдийн эрхийн төлөө дуугараагүй. Мөнгөн бороо орж, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог худалдаж авсан. АЭХ-ны тэргүүн Б.Жаргалан жагсаалтад орохгүйгээр эмэгтэйчүүдээ манлайлаад тойрогт очиж нэр дэвш. Чаддаг юм бол ялаад, Төрийн ордонд орж сөрөг хүчин хий. АЗХ-ны удирдлагууд ч тойрогт очиж дэвшиж, манлайл" гэсэн шаардлагыг тавилаа.
Мөн тэрбээр С.Баярцогт болон түүний нөхөд өнөөдөр АН-ыг зарахаар МАН-тай тохиролцох гээд Төрийн ордноос салахгүй байна. Энэ хүмүүсийг нэр дэвшвэл АН-ыг битгий сонгоорой, ард түмнээс гуйж байна. Энэ хүмүүс АН-ын анхан шатны мянга мянган гишүүдээ зарна, ялаа наймаалцана, тэд л баяжина" гэлээ.
Д.Баярсайхан · 2024/03/08
Хөгшин төгцөгнүүд одоо зайгаа тавьж өг
Зочин · 2024/03/05
ТАРААЖ ТАТАН БУУЛГА...УГААСАА НЭР ХҮНД БАЙХГҮЙ ШАЛНЫ АЛЧУУР, НОЙЛЫН ЦААС БОЛСОН
иргэн · 2024/03/04
Зөв л ярьж байнадаа. Нэр цэвэр хүнийг л сонгуульд нэр дэвшүүлж өрсөлдөвөл хамгийн шудрага ёс зүйтэй байх болно.
Монгол хүн · 2024/03/04
Яг үнэн хэллээ. Ер нь бол ардчилсан намынхан бүгдээрээ хулгайч, луйварчид л даа. Бүгдийг нь устгаж намыг нь тарааж намынх нь байр гэгддэг нэгэн цагт улсын өмч байгаад ардчилсан намынханд дээрэмдүүлэн булаалгасан газар,байруудыг хураан авч улсын өмчлөлийг нь сэргээх хэрэгтэй.
Зочин · 2024/03/04
XALYYTSTL XALYYN S80955877
Зочин · 2024/03/04
saixnaa, bayartsogt 2 gomo um chin namaa zarax uy ch bish.
Зочин · 2024/03/04
TSAGN XUSNG XNGALTAI80955877
Зочин · 2024/03/04
DYRA SERELN80955877
Зочин · 2024/03/04
танай намаас гарах хүн үлдэх нь үү ядахдаа гантөмөрөө гаргаач дээ
Зочин · 2024/03/04
DYYDLGN S80955877