Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас “ТАНЬД ЗӨВЛӨЕ ” СЭДЭВТ сургалт зохион байгуулжээ
2024/04/15
Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, Архидан согтуурахтай тэмцэх, Стандартчилал, техникийн зохицуулалтын хэрэгжилтийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх, зохистой дадал, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, шошгололт, хадгалалт, түүнд тавигдах шаардлагын талаархи мэдлэг чадвар олгох, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, сэрэмжлүүлэг зөвлөмж, зөвөлгөө өгөх “ТАНЬД ЗӨВЛӨЕ ” СЭДЭВТ сургалтыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсээс зохион байгуулжээ.
Сургалтад Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн 2024 онд төлөвлөгөөт хяналт шалгалтанд хамрагдсан 29 аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа үйлчилгээний газрын удирдлагууд хамрагдсан байна.
Танхимын хичээлээр Хүнсний худалдаа, үйлчилгээний газруудад 2024 оны төлөвлөгөөт хяналт шалгалт цаашид анхаарах асуудлууд, 8.11.1 кодтой хүнсний худалдааны газрыг шалгах хяналтын хуудсыг хэрхэн ашиглах, Эрүүл ахуйн зохиостой дадлыг нэвтрүүлэх аргачлал, сэдвээр холбогдох чиглэлийн улсын байцаагчид илтгэл тавьж мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллажээ.