Ж.Чинбүрэн: “Чамайг шүүхэд өгнө, чи ямар том юм бэ” гэх зурвас ирж байгаа, бид үүнээс айж, ичихгүй
2024/04/16
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.16) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор төрийн болон эм ханган нийлүүлэх байгууллагуудын хамаарлын талаар шинжээч дүгнэлт танилцуулсан юм. Энэ үеэр, Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Хянан, шалгагч нар хоёр хуулийн хүрээнд хамаарал бүхий этгээдүүдийг шалгаж байгаа. Үүнд 41 нэгж, байгууллага, 9654 хүнийг 20221 аж ахуйн нэгжтэй хамааралтай юу үгүй, юу гэдгийг судаллаа. Миний гар утсанд “Хүнийг гүжирдлээ, чамайг шүүхэд өгнө, чи ямар том юм бэ” гэх зэрэг зурвас ирж байна. Бид үүнээс айж, ичихгүй.
Харин нэгдмэл сонирхолтой, хамаарал бүхий гэсэн мэдээллийг хууль хүчний байгууллагад өгч үнэн, бодит байдлыг тодорхойлуулна. Тэр шийдвэрийг гаргахад та нөлөөлсөн гэдгийг тодорхойлох боломж хязгаарлагдмал. Гэхдээ энэ салбар дотор нэгдмэл ашиг сонирхолтой байна гэдэг ноцтой тоо гарч байна шүү дээ. Зарим газар 100 хувийн хамааралтай байх жишээтэй. Энгийнээр хэлбэл, мөрдөн байцаагч өмгөөллийн компанитай байвал яах вэ. Үүнтэй л агаар нэг шүү дээ.
Мэдүүлэг өгчхөөд тухайн асуудлыг шийдвэрлэх процессод ашиг сонирхолтой гэдгээ илэрхийлээд оролцохгүй байх хуулийн зохицуулалт бий" хэмээн ярилаа.
Зочин · 2024/04/17
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/04/16
BARAG BUGD AJ AHUITAI YM BNASHDEE AIMAAAR YMAAA. TORIIN ALBAND HARSHILDGUI YMUU ENE TEGEED ZUGEER ASUUDAL UUU.