Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий
2024/04/20
УИХ-ын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байна.
Энэ үеэр ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлэв. Хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан билээ.
Тэрбээр "Эрхэм гишүүд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг дэмжиж өгнө гэдэгт итгэлтэй байна.Стратегийн ордын жагсаалтад байсан төслүүдийг 2006 онд стратегийн орд биш гэж ээлж дараалан лобби хийж, УИХ-аар жагсаалтаас гаргасан. Стратегийн ордуудын дийлэнх нь алга болсон. Ордын нөөцийг хувааж, багасгах эсвэл УИХ-д лобби хийж, Цэцтэй нь авлига төлж, гаргаж авсан байдалтай байгаа. Удахгүй сонсголоор тодорхой болно. Стратегийн ордтой холбоотой зохицуулалт хатуу байх ёстой. Уул, уурхайн салбар хөгжсөн Норвеги, Чили улс тийм л байгаа, ялгаатай зүйл хийх гээд байгаа юм биш. Үүсмэл ордтой холбоотой асуудлыг П.Цагаанаас эхлээд хог, хаягдал гээд байгаа юм. Энэ бол стратегийн ордтой яг адил баялаг. Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрт ч бий болно. Стратегийн ордуудыг хувь хүнд өгвөл ил тод болно гээд байгаа, үгүй шүү Б.Пүрэвдорж гишүүнээ. "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа. Цагалбар гэж дансанд тус компани 13 сая ам.долларыг шилжүүлсэн. Энэ нь баримтаар ил болно гэдэгт итгэлтэй байгаа.
"Эрдэнэтийн 49 хувийг саалийн үнээ шиг хөгширч үхэх гээд байна" гэж авчхаад 600 тэрбум өнөөдөр хоёр их наяд болоод байгаа нь ил тод байдал уу. Ц.Элбэгдорж "Миний үгэнд алдаа байлаа" гэж хариулаад буй. Ийм том стратегийн ордод төрийн тэргүүн хүн үгийн алдаа гаргаж болдог юм уу. Ийм байдлаар стратегийн ордыг хууль дамжуулж хулгайлах нь энэ хүрээд цэг тавигдана. Үндэсний баялгийн сантай холбоотой асуудал олон жил яригдсан, одоо эцэслэн шийдвэрлэгдэх ёстой.
Стратегийн орд эзэмшээд луйвардаж авсан хэдэн компаниуд энд тэндээс уг хуультай холбоотой янз бүрийн ойлголтууд төрүүлэхээ П.Цагаан, МАК компани болих хэрэгтэй. 34 хувийг хуримтлалын сан руу шилжих эрхийг нь өгчих.
Ямар нэг асуудал гарвал стратегийн ордуудыг буцааж авах, ордуудыг жагсаалтаас гаргахад хэн, яаж оролцсоныг АТГ-т ярих асуудал байж болохоор байгаа. Одоо хангалттай, аятайхан байцгаачих, яасан их мөнгөтэй юм.
Энд ирж, асуудал яриад ард талд нь луйвар явдгийг таслан зогсоох гэж байгаа юм. Хэзээ ч нам ярьж байгаагүй. Авлигал байгаа бол асуудлаа шийдье л гээд байгаа юм.
Стратегийн орд газруудын дэргэдэх үүсмэл орд хог биш, баялаг. Иргэдийн тархийг угаахаа болих хэрэгтэй" хэмээн ширүүхэн хэлэв.
хүннү · 2024/04/22
Сэтгүүлч Бүдрагчаагийн “Баялагийн хулгайч” гэдэг нэвтрүүлгийг үз. Төрийн өмчийг яаж хулгайлаг тод жишээ нь энэ.
Зочин · 2024/04/21
Ам шигээ ажил хий дурьдаад өнгөрөх чинь ажил биш хов
Зочин · 2024/04/20
hovdiin hogiin hulgaich gajig tumsug
Зочин · 2024/04/20
GOE XN80955877
Зочин · 2024/04/20
ANYSN S XUSNR80955877
Зочин · 2024/04/20
MERGJLN SEXSYG SERELN80955877
Зочин · 2024/04/20
42DSH80955877
Зочин · 2024/04/20
TSAGN80955877XALYYTSTL
Зочин · 2024/04/20
SAWI80955877