Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын ерөнхийлөгч Монголд хүрэлцэн ирлээ
2024/06/11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлит-ийн хамт 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгч Тонглун Сисүлит болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.
БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн түвшинд 17 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Монгол Улс, Лаос Улс нь 1962 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Лаос Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 1980 оноос хойш эдүгээ 4 дэх удаагийн айлчлал хэрэгжиж байна.
Зочин · 2024/06/11
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/06/11
AXN SEKSYG XALYYNR80955877
Зочин · 2024/06/11
SAWI80955877
Зочин · 2024/06/11
43DSH ERD ZYGAATSI80955877XUSNR
Зочин · 2024/06/11
DYRN XNGNA80955877TSAGN
Зочин · 2024/06/11
X NRT UILCHLI SRXS