УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган долдугаар сарын 1-н хүртэл завсарласан.

Энэ удаагийн чуулган 2020 оны ээлжит сонгуулиар сонгогдсон парламентын отгон чуулган төдийгүй 76 гишүүнтэй парламентын сүүлчийн чуулган байсан юм.

Гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийсэн хаврын чуулган нийт 24 удаагийн нэгдсэн хуралдаан хийжээ.

Тэгвэл энэ хаврын чуулганы хуралдаанд гишүүд хэр идэвхтэй оролцсон талаарх мэдээллийг хүргэж байна.

Бүрэн эрх нь хэрэгжиж буй 72 гишүүнээс Хөгжлийн Банкны гэх хэрэгт холбогдон зургаан жилийн хорих ял авсан ч хэрэг нь анхан шатны шүүхээр дахин хэлэлцэгдэхээр болсон гишүүн Ё.Баатарбилэг хаврын чуулганы хуралдаанд оролцоогүй бол Сү.Батболд, Ш.Раднаасэд нарын гишүүд өвчтэй шалтгаанаар чуулганы хуралдаанд хоёр удаа суужээ.

Тэдний араас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанд нийт 6 удаа сууж 18 удаагийн хуралдаанд оролцоогүй буюу 25%-ийн ирцтэйгээр удаалж байна.

24 удаагийн хуралдаанд хамгийн олон тасалсан гишүүд:

  1. Х.Ганхуяг 5 удаа
  2. А.Адъяасүрэн 4 удаа
  3. С.Ганбаатар 4 удаа
  4. С.Амарсайхан 3 удаа
  5. Д.Батлут 3 удаа
  6. Ж.Ганбаатар 3 удаа
  7. Б.Дэлгэрсайхан 3 удаа
  8. Б.Энхбаяр 3 удаа

Харин Д.Ганбат, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, С.Чинзориг, Н.Энхболд нарын гишүүд чуулганы хуралдаанд бүрэн оролцжээ.

Flourish logoA Flourish data visualization