Хуулинд заасны дагуу сонгуульд нэр дэвшигч нар ХОМ-ээ мэдүүлдэг билээ. Тэгвэл өчигдрөөс тэдний ХОМ олон нийтэд ил болов. Дүрмийн дагуу мөнгөтэй нь нууж, хөрөнгөгүй нь худал хэлсэн хэвээр байна. 

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй тавьжээ. Энэ удаагийн сонгуульд томсгосон 12 тойрогт 1336 нэр дэвшигч өрсөлдөхөөр Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад байна. 

УИХ-ын сонгуульд Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Намаас нэр дэвшигч О.Баатархуяг хамгийн их буюу нийт 82 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй бол МАН-аас нэр дэвшигч, Соёлын сайд Ч.Номин 59 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгөөр жагсаалтыг удаалж байна.

МАН-аас нэр дэвшигч шарк гэгддэг Д.Энхтүвшин 33 тэрбум, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Ж.Энхбаяр 24 тэрбум, Уул уурхайн сайд Ж.Ганбаатар 11 тэрбум, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 19 тэрбум, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор 18 тэрбум, Шадар сайд С.Амарсайхан 14 тэрбум, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 12 тэрбум, Боловсролын сайд Л.Энх-Амгалан 11 тэрбум, ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан 7 тэрбум, балетчин Д.Алтанхуяг 8 тэрбум, БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх 9 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй.

Хамгийн их хөрөнгөтэй нэр дэвшигчдийн жагсаалтад ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Засгийн газрын танхимын долоон гишүүн багтсан байна.

АН-аас нэр дэвшигч Б.Түвшин 36, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 9 тэрбум, Ш.Адьшаа 8 тэрбум, "М-Ойл" компанийн захирал Б.Пунсалмаа 7 тэрбум, "Ногоон автобусны худалдан авалтыг хянан шалгах түр хороо"-ны гишүүн Ц.Уянга 7 тэрбум, Шинэ Нэгдсэн Эвслээс нэр дэвшигч А.Сүхбат аваргын ах А.Батсүх 23 тэрбум, Иргэний Хөдөлгөөний Намаас нэр дэвшигч Ж.Занаа 10 тэрбум, ХҮН намын Б.Мөнхсоёл 10 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэж мэдүүлжээ.

Нийт хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлж буй 50 нэр дэвшигчийн 18 нь МАН-ынх бол АН-ын 15, ХҮН намын хоёр, Иргэний Хөдөлгөөний Намын дөрөв, бие даагч дөрөв байна.


Та нэр дэвшигчдийн нэр дээр дарж, Авлигатай тэмцэх газарт өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцана уу. 

МОНГОЛ АРДЫН НАМ

МАН-аас жагсаалтыг тэргүүлж буй Г.Лувсанжамц
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
УИХ-ын гишүүн Э.Батшугар
УИХ-ын гишүүн П.Анужин
Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа
МАН-аас жагсаалтын 3-рт бичигдсэн нэр дэвшигч Ч.Анар
МАН-аас жагсаалтын 11-рт бичигдсэн нэр дэвшигч Ж.Галбадрах

АРДЧИЛСАН НАМ

Нэр дэвшигч Л.Гантөмөр
Нэр дэвшигч Х.Баттулга
Нэр дэвшигч Ч.Лодойсамбуу
Нэр дэвшигч Н.Амаржин
Ардчилсан намаас жагсаалтын 10 дугаарт бичигдсэн Б.Пунсалмаа 
Ардчилсан намаас жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн С.Цэнгүүн

ХҮН НАМ: 

Намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд