УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүн гараад байна. Үүнтэй холбоотойгоор хамгийн түрүүнд яригдаж эхлэх албан тушаал бол УИХ-ын дарга байдаг. УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын дарга Г.Занданшатар ялагдсан.

 

Түүний оронд УИХ-ын даргад УИХ-д сонгогдоод буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр, УИХ-д сонгогдоод буй МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Д.Амарбаясгалан нар яригдаж эхэлжээ.

 

Ингэхдээ Ж.Энхбаярыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талаас, Д.Амарбаясгаланг намын удирдлага талаас зүтгүүлж буй юм байна.