Засаг даргаас шинэ парламентад бүл нэмсэн нэр нэгт эмэгтэй гишүүдтэй танилц
2024/07/02
Шинэ парламент 126 гишүүнээс бүрдэж буй. Өнөөдөр гишүүд тангаргаа өргөж , анхны чуулганаа хийлээ. Тэгвэл энэ удаагийн парламентад Засаг даргын албыг хашиж байгаад УИХ-ын гишүүн болж бүл нэмсэн нэр нэгтэнгүүдийн танилцуулж байна.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Хөххүүгийн Болормаа
МАН бүхэлдээ засаглаж байх хугацаанд хотын төвийн дүүрэгт Засаг даргаар ажиллан, Ардчилсан намаас 10-р тойрогт нэр дэвшин сонгогдож, ялалт байгуулсан эмэгтэй. Тэрбээр ийнхүү 32 суудал авсан эмэгтэй гишүүдийн тоонд багтаж чадсан юм. 1969 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төржээ.
Түүний боловсрол:
- 1977-1987 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 12 дугаар дунд сургууль,
- 1987-1992 онд Техникийн их сургууль,
- 2003-2004 Бүгд найрамдах Энэтхэг улсад Гадаад хэлний дээд сургууль,
- 2010-2012 онд Удирдлагын академи
- Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цол: Дээд, Хүнс, нийтийн хоолны технологич-инженер, Төрийн удирдлагын менежер
Ажлын туршлага:
- 1993-1994 онд Улаанбаатар ресторанд ээлжийн ахлагч, зохион байгуулагч
- 2003-2006 онд “ТэмүүлТэргэл” ХХК-д менежер,
- 2007-2012 онд “БДТТ” ХХК-ийн захирал,
- 2008-2012 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ дахь АН-ын бүлгийн дарга,
- 2012-2016 онд дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, 2016-2020 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 2020 оны 10 дугаар сарын 23-наас нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, 2020 оны оны 11 дүгээр сарын 10-наас Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.
УИХ-ын ээлжит сонгуулийн хоёрдугаар тойрогт өрсөлдөж Ховд аймгийн Засаг даргаас шинэ парламентын чадалтай эмэгтэйчүүдийн төлөөлөл болж сонгогдсон нэгэн бол Энхбатын Болормаа юм. Түүнийг улс төрд Л.Оюун-Эрдэнэ оруулж байсан гэдэг.
Э.Болормаа нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд аймгийн Засаг даргаар томилогдсон анхны эмэгтэй.
- АНУ-ын Колумбийн их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
- Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.
- Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан.
DR. ADITY · 2024/07/08
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин · 2024/07/03
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh