Баруун аймаг руу салдаг уулзвар хүртэлх замыг нээжээ
2024/07/04
Авто худалдааны цогцолбороос баруун аймаг руу салдаг уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ.
УБЗАА-наас мэдээлснээр Сонгинохайрхан дүүргийн 31, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургаадугаар сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн авто замд эвдрэл үүссэн байна.
Үүний зэрэгцээ Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх, наадамчин олон тав тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр 9.4 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг зургаадугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлжээ.
Өнөөдрийн байдлаар авто худалдааны цогцолбороос баруун аймаг руу салдаг уулзвар хүртэлх гурван км авто замын суурь хучилтын ажлыг хийж хөдөлгөөнийг нээсэн байна.
Зочин · 2024/07/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh