Л.Оюун-Эрдэнэ: Лу.Гантөмөр Эдийн засаг, хөгжлийн сайд болно
2024/07/08
Төрийн ордонд болж буй Монголын эдийн засгийн форумын “Хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-д суудалтай намуудын дарга нар оролцож байна.
Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан Нам болон ХҮН намтай эвсэж, хамтрах болсон талаар мэдэгдлээ.
Тэрбээр “Энэ форумын дундуур Монгол Улсад тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр улс төрийн намууд нэгдэж гарын үсэг зурах гэж байна. Бэлгэдлийг бодож морин цагт амжуулна.
“Хурдтай шийдэлд хүрэхийн төлөө хамтарцгаая” гэдэг тунхагт гарын үсэг зурна.
Хяналтын чиг үүрэгтэй функцуудыг сөрөг хүчиндээ өгч, хамтарч ажиллана. Ингэснээр бүтээмж илүү нэмэгдэнэ гэж үзсэн.
Худалдан авалтын хяналт, түүнтэй холбоотой бизнесийн монополи, тендерийн эрх зүйн баримт бичгийг бүхэлд нь ХҮН намтай ярилцаад, өөрсдөө засаасай гэж хүсэж байгаа. Худалдан авалт, гадаад худалдаатай асуудлыг ХҮН намд хариуцуулах саналыг тавьсан.
Мөн хувийн хэвшилтэй ажиллах, хөрөнгө оруулагчдыг дэмжих, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал төр – иргэний нийгмийн байгууллагын хамтрах ажиллах асуудал бүхэлдээ АН-д очиж байгаа.
Харин МАН ногоон эдийн засаг, Улаанбаатар хотын түгжрэл, эрчим хүчтэй холбоотой асуудлууд дээр төвлөрч ажиллах төлөвлөгөө гарсан байгаа.
Хамгийн их шүүмжлэл өрнүүлж байгаа асуудал дээрээ ажиллах боломжийг тухайн намд олгоё гэж бодож байгаа.
Жишээ нь, Л.Гантөмөр дарга маань Эдийн засаг, хөгжлийн сайд болно" гэв.
Тэгвэл ХҮН намын дарга Т.Доржханд Монголын эдийн засгийн форумд оролцож, үг хэлэх үеэрээ дараах зүйлийг хэллээ.
ХҮН намын дарга Т.Доржханд “Тогтвортой байдлыг бий болгож, хамтарч засагладаг байх соёлыг бий болгож байгаа нь онцлог юм.
Сөрөг хүчин байж яагаад Засгийн газартай нэгдэх гээд байгаа юм гэж асуух байх. Парламентын түвшинд мэтгэлцээн байна. Харин Засгийн газрын түвшинд бие биедээ дэгээ тавьдаг байдлаа больё, том төслүүдээ урагшлуулъя гэдэг агуулгаар ХҮН нам энэ удаагийн Засгийн газартай эвсье гэж байгаа юм” гэлээ.
Зочин · 2024/07/09
Ээээ яанаа одоо ч ГАНТӨМӨР баллаж хаянадаа бурхан минь юу болгогох нь вэ
Зочин · 2024/07/08
Энэ чадваргүй луга бас яаж самрах бол боловсролын сайд байхдаа БЗСанг яалаа яагаад хариуцлага нэхэхгүй даруулаад бгааг хэлээд өгөөч оюунэрдэнээ
Зочин · 2024/07/08
hovdiin bugusnii uvchtei gantumur chadahgui
ZOCHIN · 2024/07/08
ARDCHILSAN NAMIIN DARGA BOOLIIN BOOL BOSGONII SHOROONOOS CH DOR YMUUDAA...ICHIHED YADGIIN ...ORONDOO UURIINHUU NAMAAS TAVICHIH EDIIN ZASAG CH ARDCHILSAN NAMD ALGA UU... TENEG CH HAMAAGUI TER OSORJAMAA CH BILUU TERNIIG BOLGOCHIH...
zochin · 2024/07/08
dorjhandiig bolgooch ee mergejliin hun. naad shambiisan ats yu hj chadahiin
Зочин · 2024/07/08
TANILTSI80955877
Зочин · 2024/07/08
S DYRAAR80955877
Зочин · 2024/07/08
ediin zasgiin saidiiig jinhene ediin zasag oilgodog hun tavih estoishdeeeeeee
Зочин · 2024/07/08
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/08
AMUSN80955877TANILTSI
Зочин · 2024/07/08
AXTAI UILCHLI80955877