Иргэд олон нийтийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэнд ойртуулах зорилготой “102 police” аппликейшн ашиглалтад орлоо.

Гар утасны 102 аппликейшнийг үйл ажиллагаанд нэвтэрснээр иргэд олон нийтэд гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага мэдээллийг мессeжээр болон дүрст хэлбэрээр өгөх, дуудлага мэдээлэл өгсөн цагдаагийн авто машины байршлыг харах зэрэг ач холбогдолтой.

“102 police” аппликейшнаар дамжуулж Замын хөдөлгөөний ачаалал, дугаарын хязгаарлалттай бүс, замын хар цэгийн мэдээлэл, цагдаагийн байгууллагын байршил болон холбоо барих мэдээллийг харах, Иргэд олон нийтээс ирүүлсэн зөрчлийн мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх, зөрчлийн урамшууллыг олгох, Эрэн сурвалжлалт болон шуурхай мэдээ, урьдчилан сэргийлэх аяны талаар цогц мэдээлэл авах бүрэн боломжтой болно.

Мөн цагдаагийн байгууллагад гаргасан дуудлага, гомдол мэдээллийг аль байгууллагын хэн гэдэг алба хаагч шалгаж байгаа болон хуулийн хүрээнд ямар арга хэмжээ авч шийдвэрлэж ажилласан талаарх мэдээллийг нэг доороос хурдан шуурхай авах боломжийг олгох зорилготой иргэн бүрт зориулсан аппликейшн юм.