Төрийн далбааны өдөр тохиож байна
2024/07/10
“Монгол Улсын Төрийн далбааны өдөр” өнөөдөр тохиож байна. Уг өдрийг 2008 оноос жил бүрийн долоодугаар сарын 10-нд тэмдэглэж буй бөгөөд энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлдэг билээ.
Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн заажээ.
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 оноос “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд тэмдэглэж байна.
Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбаагаа шинэчилж байсан түүхтэй.
Өнөөдөр 10.00 цагт Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал, 11.40 цагт Төрийн далбааг байнга мандуулах ёслол, 14.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. Эдгээр үйл ажиллагаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо.
Зочин · 2024/07/11
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/10
TANILTSI43 DSH
Зочин · 2024/07/10
SEXSEER NAADGCH80955877