Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан хязаалангийн уралдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Чинзоригийн хээр түрүүлж, наадамчин олноо баясгав.

Уяа сойлгыг тус аймгийн Дэрэн сумын С.Одгэрэл уяач тааруулжээ.

Аман хүзүүнд Хишигжаргалын Энхжингийн хээр, айргийн гуравт бор халзан, айргийн дөрөвт О.Баярмагнайн бор, айргийн тавд Гантулгын хээр тус, тус хурдаллаа.