Долоодугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Долоодугаар сарын 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-нд нутгийн төв хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Долоодугаар сарын 11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд зүүн аймгуудын нутгаар, 15, 16-нд Халх голын сав газраар дуу цахилгаантай аадар бороо, бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 11-13-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Долоодугаар сарын 11-нд дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо, 12-нд бороо, 13-нд бага зэргийн бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 12, 13-нд өдөртөө бага зэрэг сэрүүсч шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.