Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан соёолонгийн уралдааны түрүү, айргийн үрээнүүд тодорлоо.

Түрүү магнайд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат аймгийн Алдарт уяач Хишиг-Очирын Бөхбатын хүрэн

аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Лхагвадоржийн Анхбаатарын хул

айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, "Шунхлай" группын ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы Тогоруу халзан

айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул МУ-ын Алдарт уяач Намсрайжавын Зоригтын загал

айргийн тавд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Уртнасангийн Тамирын хээр үрээ тус тус хурдаллаа.