Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг Баяр наадмын комисс эхэлж задална
2024/07/16
Үндэсний их баяр наадамд дөрөв болон түүнээс дээш давсан бөхөөс допингийн шинжилгээг авдаг. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас шөвгөрч үлдсэн 32 бөх, үндэсний сурын харвааны найман эрэгтэй, эмэгтэй нийт 48 тамирчны допингийн сорьцыг Герман улсын Дрезден хотын лабораторид шинжлүүлж, 48 цагийн дотор хариуг нь авах тухай холбогдох албаныхан мэдээлээд байсан юм.
Тэгвэл, шинжилгээ авах үйл явц долдугаар сарын 12-нд дуусаж, сорьцыг 13-ны өдөр ХБНГУ-д хүргүүлсэн байна. Улмаар 48 цагийн хугацаа өчигдөр дууссан. Өнөөдөр шинжилгээний хариу урьдчилсан байдлаар ирэх бөгөөд цаг тодорхойгүй байна.
Өмнө нь шинжилгээний хариуг Допингийн эсрэг үндэсний төв задалж, хянадаг байсан. Энэ жилээс нэргүй, код бүхий хариуг Допингийн эсрэг үндэсний төв хүлээж аваад, шууд Баяр наадам зохион байгуулах комисст хүргүүлнэ. Улмаар Баяр наадам зохион байгуулах комисс анхлан допингийн шинжилгээний хариуг задлах юм.
Зочин · 2024/07/16
ene zeb syy!!!darhan abraga maani zygeer l baigaasai daa!!
Зочин · 2024/07/16
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/16
UILCHLEX MERGJLN
Зочин · 2024/07/16
ANUSN80955877AXD