Сэлэнгэ аймаг, Шаамар сум, Дулаанхан гуравдугаар багийн “Ерөө голын гүүр” гэдэг газарт гэр бүлийн хамт амарч байсан иргэн Ё нь “Ерөө” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 14-ний өдрийн 12:23 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн Ё/30 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, долдугаар сарын 17-ны өдрийн 11:05 цагт анх осолдсон газраас 17 км-т "Хянгартай" гэдэг газар голын эргээс 9 метрийн зайд, 2 метрийн гүнээс цогцсыг олж уснаас гарган, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.