ОБЕГ: 88 хүн усанд осолдсоны 77 нь харамсалтайгаар нас барсан
2024/07/26
Орон нутагт Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Дорнод нийт 13 аймгийн 16 нуур, 21 гол, Сэлэнгэ, Дэлгэн мөрний эрэг дагуу өдөр бүр 131 алба хаагч, 24 техник, 20 завьтайгаар хөдөлгөөнт эргүүл хийж иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээлэл хүргэн ажиллаж байна.
Алба хаагчид есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд эргүүлийн үүрэг гүйцэтгэх юм.
2024 он гарсаар улсын хэмжээнд нийт 88 хүн усанд живж, осолдсоны 77 иргэн харамсалтайгаар амь насаа алдсан байна. Тэдний 14 нь бага насны хүүхэд байжээ. Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид томоохон гол, мөрөн, нуурын эрэг, ойр орчимд хөдөлгөөнт болон завьт эргүүлийн үүргийг зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд Туул гол дагуу Хар усан тохойгоос Маршлын гүүр хүртэл, Маршлын гүүрнээс Яармагийн гүүр, Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл автомашин болон завьтайгаар өдөр бүр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
Үүрэг гүйцэтгэж эхэлсэн өдрөөс хойш нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 1035 алба хаагч голын эргийн дагуу 70 гаруй мянган иргэнд сэрэмжлүүлэг, анхааруулга өгч ажилласан.
Зочин · 2024/07/27
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
zochin · 2024/07/27
daintai uls oron schig baich umaa ! aimaar umaa