2024 оны Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлж байна. Бүртгэл наймдугаар сарын 10-ны 18:00 цагт дуусна.

2024 оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан МХБШ болон ЭШ-ын бүртгэл хамаарахгүйгээр https://eyesh.eec.mn холбоосоор дамжуулан “ШИНЭЭР” бүртгүүлэх юм байна.

Монгол хэл бичгийн шалгалтын 400 онооны босгод хүрээгүй шалгуулагчид наймдугаар сарын 17-нд дахин шалгалтад хамрагдах товтой.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон монгол хэл бичгийн шалгалтад 33,361 шалгуулагч хамрагдаж, 5,389 нь босго буюу 400 оноондоо хүрч чадаагүй байна.

Монгол хэл, бичгийн шалгалтын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд их сургуульд элсэхгүй боломжгүй болдог журамтай.

Уг шалгалтаар уншаад ойлгох чадвар, зөв бичих чадвар, үндэсний бичгээр унших чадвар, эх зохион найруулан бичих чадварыг шалгадаг байна.