АН-ын гишүүд хүний эрхийг зөрчиж байгаа асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаа мэдэгдлээ
2024/07/29
Цагдан хорих ангид иргэн амь насаа алдсан асуудлаар УИХ дахь Ардчилсан Намын гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Ардчилсан Намын гишүүдийн зүгээс өнгөрсөн долоо хоногт хорих 461 дүгээр ангид таслан сэргийлэх арга хэмжээ авхуулж байсан залуугийн амь нас хохирсон асуудлаар мэдээлэл хийж байна.
Монгол Улс Үндсэн хуульдаа хүнлэг энэрэнгүй нийгмийг цогцлооно гэж заасан байдаг. Мөн иргэний амьд явах эрхийг баталгаажуулсан. Үүнээс гадна эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцахыг хориглосон. Харамсалтай нь Монголд өнөөдөр амь насыг нь хамгаалах үүрэгтэй батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагад хүний амь эрсдэх, хүчирхийлэл дарамтад өртөх явдал тасрахгүй байна. Үүний нотолгоо нь дээрх залуугийн амь нас эрсэдсэн явдал юм.
Мөн Хүний эрхийн үндэсний комиссын жил бүрийн тайланд дээрх байгууллагуудад хүний эрхийг зөрчиж байгааг баримттайгаар гаргасан байдаг. Үүн дээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай гэж бид үзэж байна.
Тиймээс УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийн хүрээнд батлах хамгаалах, хууль сахиулах байгууллага болон хорих ангиудад хүний эрхийн нөхцөл байдал ямар байгааг тогтоохын тулд хяналт шалгалт явуулах шаардлагатай. Хамгийн гол нь тэнд болж байгаа хүний эрхийн зөрчлийг олон нийтэд хүргэх ёстой гэж үзсэн учраас нээлттэй сонсгол зохион байгуулах нь зүйтэй.
Нийтийн сонсголын тухай болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу доод тал нь 15 гишүүн гарын үсэг зурж дэмжсэнээр сонсгол явуулах боломжтой болно. АН-ын гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж, сонсгол зохион байгуулах ажлыг эхлүүллээ. Одоогийн байдлаар 15 гишүүн гарын үсгээ зурахаа илэрхийлсэн.
Бидний бас нэг зорилго бол өмнө нь ХЭҮК-оос гаргасан зөвлөмж, дүгнэлтийн хэрэгжилт хэр байгааг дүгнэх, ялангуяа сүүлийн найман жилийн зөвлөмж, дүгнэлтийг шалгаж үзэх нь зүйтэй гэж үзсэн.
Бидний мэдэж байгаагаар одоогийн мөрдөж байгаа хуулийн 800 орчим зүйл заалтыг өөрчилж байж хүний эрхийг хангах боломжтой болно гэж үздэг юм байна. Нийтийн сонсголоор дамжуулж мэдээлэл авснаар цэргийн ангид байдаг дэглэлт, мөрдөн шалгах ажиллагааны явц дахь дарамтыг таслан зогсоож чадна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Монголд гарч байгаа маш олон эмгэнэлтэй гэмт хэрэгт цагдаагийн алба хаагчид холбоотой байгаа нь иргэдэд түгшүүр төрүүлж байна.
Энэ хэрэгтэй холбоотой нэг зүйл хэлэхэд, тухайн иргэн цагдаагийн алба хаагчид дарамтлуулж, зодуулсан талаараа АТГ-т мэдэгдсэн. Гэвч гэрч, хохирогчийг хамгаалах систем ажиллахгүй байсны улмаас нэг иргэн амь насаа алдлаа. Тиймээс гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог яаралтай бий болгох шаардлагатай байна.
Мөн цагдаагийн алба хаагчид руу анхаарал хандуулах шаардлага бий. 2021 оны судалгаанаас харахад, цагдаагийн нэг алба хаагчид ногдох иргэний тоо 371 буюу бусад улсынхтай харьцуулахад маш өндөр ачаалалтайд тооцогддог юм байна.
Тэгэхээр хууль эрх зүйн тогтолцоогоо эргэж харьж, реформ хийх шаардлагатай байна" хэмээв.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан “Энэ эмгэнэлтэй явдал зөвхөн нэг удаагийнх биш. Хүний эрх хаана хамгийн их зөрчигдөж байгааг бид хардаг. Гэвч ямар нэгэн дорвитой арга хэмжээ авсангүй.
Төрийн хамгаалалтад байгаа хүн амиа алдаж байгаа нь маш том гажуудал байгааг харуулж байна. Хэргийн талаар мэдээлэх боломжгүй, прокурор зөвшөөрөөгүй гэх шалтгаанаар бүх мэдээллийг хаалттай, нууц байлгадаг. Гэтэл энэ хаалтны цаана хамаг муу муухай юм болдог. Тиймээс нээлттэй ярилцаж, ил тод болгож байж үүний цаана гарна. АН-ын бүлгийн зүгээс нээлттэй сонсгол хийхийг шаардаж байна" гэв.
Зочин · 2024/07/29
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/07/29
GOE XUSLEER XNDE80955877
Зочин · 2024/07/29
SAWI80955877
Зочин · 2024/07/29
SHAAX XUSSEN80955877SEXDN
Зочин · 2024/07/29
DYRN ODOON80955877
Зочин · 2024/07/29
XUCHINDX SEKSYGEER80955877
Зочин · 2024/07/29
ANUSDI80955877
Зочин · 2024/07/29
За ингээд хэрүүл хийгээ д эхэллээ. Өөр хийх ажил мөн ч их байна даа