Нийслэлд сургууль, цэцэрлэг шинээр байгуулах хүсэлтийг энэ сарын 7-ны 17:30 цаг хүртэл цахимаар авна
2024/08/01
Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2024 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн 7-ны өдрийн 17:30 цаг хүртэл цахим хэлбэрээр Нийслэлийн Боловсролын Газар(НБГ)-т хүлээн авна.
Сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтээ бүртгүүлэхдээ Зөвшөөрлийн тухай хууль, Боловсролын ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд заасныг баримтлан материалаа бүрдүүлсэн байх шаардлагатай.
Холбогдох мэдээллийг нийслэлийн НБГ- 70113039 – 6 утсаар авах боломжтой.