Хясаа нь таван цаг тутамд 190 литр усыг цэвэршүүлдэг учир Буйр нуур орчмын хясааг түүхгүй байхыг зөвлөлөө
2024/08/06
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн сайн дурын ажилтан Кавазои Шинсүкэ Буйр нуур орчмын жуулчны баазуудад хясааг түүхгүй байхыг зөвлөж дараах мэдээллийг хүргэлээ.
Буйр нуурт амьдардаг дагуурын сувдан хясаа (Dahurinaia dahurica), дэлт танан хясаа (Cristaria plicata) нь монгол орны улаан номд орсон.
Монгол танан хясаа нь Онон, Балж, Халх, Нөмрөг голын савд маш цөөн тоогоор байдаг. Хясаа нь илтэс заламгайтны ангийн төлөөлөгч юм.
Буйр нуурын хясаа нь 10-30см урт, 200-1000г жинтэй байдаг. Шохойлог бодисоос тогтсон хатуу хавтас нь нуур, голын ёроолын элсэнд шигдэн амьдрахад зохицсон. Хавтасны завсраар цухуйх булчинлаг хөлөөрөө алгуурхан хөдөлж шилждэг.
Хясаа нь таван цаг тутамд 190 литр усыг цэвэршүүлэх шидтэй бөгөөд буйр нуурын усыг бохирдохоос сэргийлдэг юм.