Голын усанд живсэн хоёр эрэгтэйг эрэн хайж байна
2024/08/15
Дорнод аймаг, Хэрлэн сум 1 дүгээр багийн “Станцын саамын амралт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 10 км/ “Хэрлэн” голын усанд 1 хүн согтуугаар сэрүүцэх гэж ороод живсэн тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 17:21 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн А /40 настай, эрэгтэй/-ийг 08.14-ний өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Хэнтий аймаг, Баян-Овоо сум Жавхлант багийн Баянхошуу гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төв/ “Хэрлэн” голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 16:44 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Баян-Овоо сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн М /38 настай, эрэгтэй, /-ийг 08.14-ний өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Бат · 2024/08/15
Газрын ус нэвтэрүүлэх чадварыг дээшлүүлэх ажлыг ялангуяа төв суурин газруудад хийхсэн Амархан шүү дээ 10-20м өрөмдөөд тэр нүхээ хайргаар дүүргэ энэ чинь ус нэвтэрүүлэх гол ажил
Зочин · 2024/08/15
ANUSN80955877