Цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтийн хариу өнөөдрөөс эхлэн эцэг эх, асран хамгаалагчийн утсанд зурвасаар очно
2024/08/19
Нийслэлийн цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтийн нэгдүгээр үе шат наймдугаар сарын 1-18-нд явагдаж өндөрлөлөө.
Хариу нь өнөөдрөөс буюу наймдугаар сарын 19-21-нд бүртгүүлсэн утасны дугаарт зурвасаар очих юм. Мөн e-Mongolia системээр нэвтэрч шалгах боломжтой.
Ингэхдээ таны хүүхэд аль цэцэрлэгт хуваарилагдсан тухай зурвас очих бөгөөд энэ дагуу цэцэрлэг дээр нь очиж гэрээ байгуулах шаардлагатай юм.
Бүртгүүлэх хүсэлтийн хоёрдугаар шат есдүгээр сарын 5-15-ны хооронд явагдана.