Солонгосын визний шалгах хугацааг богиносгож 40 хоног болгожээ
2024/08/23
Бүгд найрамдах Солонгос улс руу аяллын журмаар виз мэдүүлэхэд материалыг хоёр сараас илүү хугацаанд шалгадаг байсныг өчигдрөөс эхэлж 40 хоног болгон хугацааг нь богиносгожээ.
Энэ талаар Солонгосын элчин сайдын яамны визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудаас “2024 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн богино хугацааны аялал болон олон удаагийн виз, мөн F1, F2, F3 ангиллын визний шалгагдах хугацаа 60 хоногоос 40 хоног болж өөрчлөгдлөө” хэмээн мэдээллээ.
Өөрөөр хэлбэл богино хугацааны аялал болон олон удаагийн виз, F-1, F-2, F-3 ангиллын виз 60 хоног байсныг өчигдрөөс 40 хоног болгосон гэсэн үг. Гэрлэлт цагаачлал F-6 ангиллын виз 80 хоногоос дээш байдаг.
Өнөөгийн байдлаар манай улсын дөрвөн мянга гаруй иргэн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Харин Солонгос улсын хоёр мянган орчим иргэн Монголд албан ёсоор оршин суудаг байна.
Зочин · 2024/08/23
ЗА ЯАМАЙ ДАА