Автозамын хуучин хашлагыг хаядаггүй, иргэн, аж ахуй нэгжид өгч ашиглуулдаг гэв
2024/08/23
Олон нийтийн сүлжээнд эвдрэл, гэмтэлгүй авто замын хашлагыг сольж, хуучин хашлагыг хаясан талаар иргэд шүүмжилсэн. Тэгвэл хуучин хашлагыг иргэн, аж ахуйн нэгжид өгч ашиглуулдаг болохыг нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Авто замын бетон хашлагыг 12-16 жилийн хугацаанд ашигладаг. Бидний шинэчилж байгаа дээрх замын авто хашлага 14 жил болсон. Бид бетон хашлагыг, байгалийн чулуун хашлагаар сольж байгаа.
Байгалийн чулуун хашлага нь эдэлгээ удаан, чанар сайн учраас бид энэ жил хэд хэдэн байршилд байгалийн чулуун хашлагыг байршуулж байна. Хуучин бетон хашлагыг бид хуулаад хаядаггүй, иргэн, аж ахуйн нэгжид өгч ашиглуулдаг” гэв.
Харх · 2024/08/24
Иргэд ажил төрлийг нь зүгээр хийлгэчихгүй шинэхэн бродюр солилоо л гэх. Үнэхээр түвэгтэй юм аа. Яасан ч их завтай юм. Нөгөөдүүл нь ч энэ шүүмжлэлд нь яасан их эмзэг юм тайлбар тавиад л байх. Зүгээр төлөвлөсөн ажлаа хийгээч. Айл гэр хүртэл "Манай хөргөөгч хуучирч, зурагт маань хоцрогдож, ор маань тавилгатай нийцэхээ больжээ, шинэчлэе, солъё" гээд шинээр аваад, хуучнаа /хэдий ашиглаж болох ч/ гаргаад хаядаг шүү дээ. Төр захиргаа нь хүний үгээр ажлаа хийхээ боливол яасийн. Улсын нийслэлийн төв гудамжны авто замын бродюрууд нь хэмхрээд энэ зун гадныхнаас ичмээр л харагдаж байсан шд. Мэдээж нэг нь хэвийн байхад алгасаад эвдэрсэн нь байгаа. Өнгө хэлбэр нь өөр харагдах учраас бүгдийг нь ижлээр нь солих нь зөв гэж бодогдсон
Зочин · 2024/08/23
SERELN XANTLA80955877MERGJLN
Зочин · 2024/08/23
TSAGAAR XNDE XUSSEN80955877ANUSN
Зочин · 2024/08/23
SEXSDN80955877UILCHLD