Татвар төлөхөөс зайлсхийж эд хөрөнгөө нуусан этгээдэд хариуцлага хүлээлгэв
2024/08/30
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Б-г татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгийг нуусан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Б нь Замын-Үүд дэх гаалийн газрын Автозам шалган нэвтрүүлэх цогцолбор-1 гаалийн хяналтын бүсээр нэвтрэх үедээ нийт 46 нэр төрлийн 85 төрлийн хэлбэр дүрстэй 265 сая төгрөгийн эд хөрөнгийг нууж 60 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
Б-г татвар төлөгч хувь хүн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгийг зориуд буюу санаатайгаар нуусан гэм буруутай гэж шүүх үзсэн.
Иргэн хуулиар оногдуулсан албан татвар төлөх нь иргэний ёсчлон биелүүлбэл зохих үндсэн үүрэг
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар иргэн хуулиар оногдуулсан албан татвар төлөх нь Монгол Улсын иргэний ёсчлон биелүүлбэл зохих үндсэн үүргийн нэг болгон хуульчилсан байдаг. Татвар ногдох их хэмжээний эд хөрөнгийг биедээ болон тээшиндээ нуух замаар гаальд мэдүүлэхгүйгээр татвараас зайлсхийсэн Б-гийн идэвхтэй үйлдлээр тухайн хэрэг үйлдэгдсэн болно.
Б нь гаалийн хяналтын бүсээр нэвтрэх үедээ нийт 46 нэр төрлийн эд зүйлийг Монгол Улсад оруулж ирсэн боловч 266 орчим төгрөгт ногдох гаалийн 60 сая төгрөгийн татварыг Замын-Үүд дэх Гаалийн газарт мэдүүлээгүй буюу Монгол Улсын үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ санаатай хэрэгжүүлээгүй үйлдэл гэж үзсэн байна.
Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 266 орчим сая төгрөгт ногдох гаалийн 60 сая төгрөгийн татварыг улсад төлсөн боловч гэм буруутай үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээж шүүхээс түүнд татвар төлөгч хувь хүн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгийг нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээ төгрөгөөр буюу нэг сая төгрөгийн торгох ял оногдуулж шийтгэсэн байна.
Дээрх хэрэгт холбогдуулан хуульд хэрхэн тусгасан байдаг талаар хуульч, эрх зүйч М.Дөлгөөнөөс тодруулахад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эдийн засгийн гэмт хэрэг бөгөөд татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд буюу санаатайгаар худал тодорхойлсон, нуусан үйлдэл хамаардаг.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон торгох ялыг оногдуулах үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
хүннү · 2024/09/01
Ямар өндөр татвар вэ? 266 саяас 60 саяыг гэхээр манай татвар асар өндөр юм аа.
Зочин · 2024/08/30
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/08/30
GOE XIILGNDE80955877SEXSDI
Зочин · 2024/08/30
TSAGN ZYGAATSI80955877AXN
Зочин · 2024/08/30
SAWI80955877XUSNR SHAALGX