Найрамдал зусланд амарч байсан 30 орчим хүүхэд хоолны хордлогод оржээ
2024/08/30
Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амрахаар очсон 30 орчим хүүхэд хоолны хордлогод оржээ.
Тодруулбал, "Найрамдал" зусланд амарч байсан "Орчлон" сургуулийн спартак наадамд оролцсон хүүхдүүд аж. Тус бүлгийн хүүхдүүдийн дотор муухайрах, гүйлгэх шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хүргэжээ. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал хэвийн эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Харин "Найрамдал" зусланд мэргэжлийн хяналт, ХӨСҮТ баг томилж тандалт, судалгаа авчээ.
Энэ хүүхдүүдтэй хамт амарч байсан сурагчдаас энэ шинж тэмдэг илрээгүй бөгөөд өнөөдөр тухайн ээлж буужээ.
Ямартай ч мэргэжлийн байгууллагуудын лаборатори, ХӨСҮТ-ийн шинжилгээний хариу гарснаар сурагчид хоолноос хордсон уу, эсвэл гэдэсний халдварт өвчин байсан уу гэдэг нь тодорхой болох юм байна.
Зочин · 2024/08/31
Маш олон юманд хүүхэд хохирч бна тэр скүүтрээ болиулаад өгөөчээ гэмтлээр дүүрэн хүүхэд дайн болсон юм шиг л бна
Зочин · 2024/08/31
Хамгийн найдвартай гэж бодож байсан ганц зуслан маань иймч байх гэждээ монгол улсад болж бгаа юм маш бага бна шүү
Зочин · 2024/08/30
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/08/30
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫГ ТАТАН БУУЛГААД ДУРААРААА ДУРГИЖ БАЙГАА ЮМ ҮР ДҮНД НЬ ХҮҮХДҮҮД ХОХИРЧ БАЙГАЛЬ ОРЧИН СҮЙДЭЖ БАЙНА