БНСУ-д зорчиж буй монгол иргэдийг аяллын зорилго, байрлах хаяг тодорхой байх зэргээр хувийн бэлтгэлээ хангасан байхыг хүсэв
2024/09/04
Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд С.Сүхболд тус улсын Инчон олон улсын нисэх буудлын Цагаачлалын албаны дарга Ким Жун Минтэй уулзжээ.
Уулзалтаар хоёр улсын иргэдийн харилцан зорчих, хилийн шалган нэвтрүүлэхэд үүсэж буй асуудлаар харилцан санал, мэдээлэл солилцох, шийдвэрлэхэд цаашид түлхүү хамтран ажиллахаар тохиролцлоо.
БНСУ-д зорчиж буй монгол иргэд аяллын зорилго, байрлах хаяг, угтах хүний утас тодорхой байх, өмнө нь аяллын визээр зорчсон бол тэр тухайгаа үндэслэл, нотолгоотой тайлбарлах зэргээр хувийн бэлтгэлээ сайтар хангаж байхад анхаарахыг Ким Жун Мин дарга хүслээ.
Зочин · 2024/09/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono