ХХЕГ: Эмчийн үзлэгээр хоёр хугацаат цэргийн албан хаагчийн өвчний шинж тэмдгийг илрүүлж эмнэлэгт хэвтүүлсэн
2024/09/04
Цахим орчинд өчигдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь цэргийн ангид цэргийн албан хаагч дэглүүлж цэргийн эмнэлэгт хагалгаанд орох гэж байна гэх мэдээлэл гарчээ.
Уг мэдээллийн дагуу Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Г.Чинзориг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь хилийн цэргийн 0146-р ангийн эрүүл мэндийн төвийн эмч нар хилийн салбаруудад үзлэг хийж яваад 2024 оны нэгдүгээр ээлжээр татагдсан хоёр хугацаат цэргийн албан хаагчийн өвчний шинж тэмдгийг илрүүлж Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлээд ар гэртэй нь холбогдож, эцэг эхийнх нь зөвшөөрлөөр төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт харьяаллын дагуу шилжүүлж авчраад байна.
Хоёр цэргийн албан хаагчийн өвчний шинж тэмдэг нь гэмтэл бэртлээс үүсээгүй. Удахгүй төлөвлөгөөт хагалгаанд орно. Хувь хүний өвчний талаарх мэдээлэлд хариулт өгч чадахгүй. Шаардлагатай гэж үзвэл тус хоёр цэргийн албан хаагчаас тодруулж болно" гэв.
Зочин · 2024/09/06
ANUSN80955877
Зочин · 2024/09/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono