S'Outlet-ийн буурин дээр барьж байгаа үерийн хамгаалалтын даланг аравдугаар сарын 20-нд дуусгана
2024/09/09
S'Outlet дэлгүүрийн буурин дээр 1.5км үерийн далан барих ажил энэ оны зургаадугаар сард эхлээд буй. Үерийн далангийн ажлын явцын талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга М.Балдандорж мэдээлэл өглөө.
Тэрбээр "2024-2025 онд өвлийн бэлтгэлийн хүрээнд 600 төсөл арга хэмжээ хэрэгжиж буй. Энэ жил дулааны магистрал шугамын шинэчлэл, үерийн далан, сувгууд нэлээдгүй байршилд хийгдэж байна.
Сэлбэ гол орчим, S'Outlet дэлгүүрийн буурин дээр барьж байгаа үерийн хамгаалалтын даланг аравдугаар сарын 20-н гэхэд дуусгана. Далангийн өндөр 4.7-5.5 метр. Сэлбийн гүүрнээс S'Outlet буюу Нарны зам хүртэл 750 метрийн үерийн хос далан хийгдэх юм.
Ирэх жил Арслантай гүүр хүртэл, Нарны замаас Тайгам Алтайгийн уулзвар хүртэл үерийн хамгаалалтын далан баригдахаар төлөвлөсөн.
Мөн ирэх жил Хятадын Засгийн газрын зээлээр 100 айлын гүүрнээс дээш нэг сая метр кубын хүчин чадалтай усан сан барих ажлын зураг хийгдсэн байгаа. Хавраас бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
Үүнээс гадна 24 байршилд борооны ус зайлуулах шугам хийхээр зураг төслийг боловсруулж дууссан. Энэ намраас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ" гэв.
S'Outlet-ийн буурин дээр барьж байгаа даланг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулна гэсэн ч хур бороо ихтэйгээс хугацаа хойшлогдож байгааг тэрбээр тайлбарлалаа.
Сэлбэ голын урсцыг 3.5м хүрэхгүй болтол нь боомилж, барилга барьснаас өнгөрсөн жил үер болж олон иргэн, ААН хохирсон гашуун түүхтэй.
Зочин · 2024/09/09
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/09/09
Авилга хорооллоо мартуулж бна шүү хариуцлага нэхдэггүй мартамхай ард түмнийг мангартуулагч хулгайч дарга нар