Есдүгээр сарын 14-нд ашиглалтад орох Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцаар тээврийн хэрэгсэлээр ИНГЭЖ зорчоорой
2024/09/10
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 14-нд нээхээр болоод буй.
Харин 10.2 метр өргөн хос туннелэн гарцыг бүхэлд нь аравдугаар сард ашиглалтад оруулах юм байна. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэг төдийгүй Яармаг орчмын авто замын түгжрэл 8-16 хувиар буурна гэж тооцоолжээ.
Нүхэн гарцаар тээврийн хэрэгсэл хэрхэн зорчих талаарх бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
- Нөхөрлөлийн гудамжны авто замаас Таван шар чиглэлийн хөдөлгөөн төмөр замын урд талаар нүхэн гарцын дээгүүр гол замтай огтлолцохгүйгээр дамжин өнгөрнө.
- 22-ын товчооны замаас Таван шар чиглэлийн хоёр урсгалтай авто замын хөдөлгөөн нь өөр түвшинд огтлолцоно. Төмөр замын гармаар дамжихгүй, уг нүхэн гарцаар өнгөрнө.
- Найрамдлын замаас Таван шар чиглэлийн хөдөлгөөн төмөр замын хойд талаар, нүхэн гарцын дээгүүр дамжина.
- Зарим зүүн эргэлтийн хөдөлгөөнийг Товчооны замд шинээр хийсэн буцах эргэлт болон Таван шарын буцах эргэлтээр зохицуулна гэж Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс танилцууллаа.
Зочин · 2024/09/11
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh