ЭХЗХ: Цахилгааны үнэ тарифыг хэдэн хувиар нэмэх талаар тодорхой тоо байхгүй
2024/09/12
Цахилгаан эрчим хүчний үнийг 30 хувиар нэмэх тухай мэдээлэл гараад байна.
Эрчим Хүчний Зохицуулах Хороо(ЭХЗХ) нь үнэ тарифыг тогтоодог тул тус байгууллагаас энэ талаар тодруулахад "Цахилгаан эрчим хүчний үнийг шинэчлэх талаар судалж байгаа. Одоогоор хэдэн хувиар нэмэх талаар тодорхой тоо байхгүй" гэх хариултыг өгөв.
Мөн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас "Одоогоор ийм асуудал яригдаагүй. Эрчим хүчний реформ дор ажлын хэсгүүд бүтээн байгуулалт, үнэ зэрэг дээр өдөр бүр хуралдан судалгаа хийгдэж байгаа" гэв.
Шадар сайд Т.Доржханд энэ оны наймдугаар сарын 21-нд Засгийн газрын шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийх үеэрээ эрчим хүчний үнийг арваннэгдүгээр сарын 1-нээс шинэчилнэ. Ингэхдээ эхний ээлжид алдагдалгүй байх хэмжээнд хүргэнэ гэж мэдэгдэж байв.