Дуучин Б.Батцэцэглэн ардын дууны пянзаар сонсогчдодоо бэлэг барих нь
3 цагийн өмнө
Монгол ардын богино болон уртын дууг өөрийн донж, хэв маягаар дуулдаг, уран бүтээлээ орчин цагийн өнгө аястай хослуулан туурвидгаараа онцлогтой дуучин бол Б.Батцэцэглэн.
Тэрбээр 2013 онд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батболдын удирдлагад уртын дуучин мэргэжил эзэмшиж, өдгөө Үндэсний урлагийн их театрт гоцлолт дуучнаар ажиллаж буй. Багаасаа мэдэрч өссөн хөдөө тал, ардын болон уртын дууны гайхамшгийг хүмүүст мэдрүүлье, Монголынхоо давтагдашгүй энэ сайхан өв соёлыг өөрөөрөө дамжуулан бусдадаа түгээе гэсэн чин хүсэл нь түүнийг энэ мэргэжил рүү нь хөтөлсөн гэдэг.
Өмнө нь “Шүтээн”, “Ээнэгшин жаргая” зэрэг цомгоо сонсогчдодоо хүргэж байсан тэрбээр энэ удаа ардын дууны пянзаар бэлэх барих гэж байна.
Эл пянзаа сүүлийн гурван жил гаруйн хугацаанд төлөвлөн бүтээж буй бөгөөд Үндэсний урлагийн их театрын Их найрал, Морин хуурын чуулга, Улсын филармонийн симфони найрал хөгжим, Дуурь, бүжгийн эрдмийн театрын найрал дуучдаас гадна төгөлдөр хуур, гитар, хуучир, шанз, ятга гээд дуугаралтын хувьд сонирхол татах хөгжмийн зэмсгүүдийг нэг дор цуглуулахаар хичээж, мэргэжлийн олон хөгжмийн зохиолчтой хамтран ардын дуу, үндэсний болон европ хөгжимд шинэчилсэн найруулга хийж дуулснаараа онцлог болсон аж.
Зочин · 2 цагийн өмнө
SAWI80955877
Зочин · 3 цагийн өмнө
AXN TAALLAAR80955877DOODXN TGI
Зочин · 3 цагийн өмнө
SHAALGYYLI80955877ZYGAATSI
Зочин · 3 цагийн өмнө
TSAGN VANAGLGCH
Зочин · 3 цагийн өмнө
XUCHINDX ERD0955877XUSLR
Зочин · 3 цагийн өмнө
ANUSN80955877