Сумдыг нэгтгэх нь амьдралын шаардлагаар үүссэн ажил
уржигдар
Монгол Улс 21 аймаг, 330 сумтай гэдгийг хүн бүхэн мэднэ. Харин сум тус бүр ямар эдийн засгийн боломжоор хөгждөг, хэчнээн хүн байдаг, тэр хүмүүсийн аж амьдрал өдөр тутамдаа хэрхэн өнгөрдөг, ямар асуудлууд гардгийг тэр бүр мэдэхгүй. Буйдхан ч миний төрсөн нутаг сайхан гэж зундаа хааяа очдог сумаа амралтын газар мэтээр ойлгодог хандлагатай хүмүүс ч олон. Ийм хүмүүст тэр суманд амьдарч байгаа иргэдийн аж амьдрал, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн өсөлт буюу том зургаараа сум, орон нутгийн хөгжил ямар ч падгүй.
Үнэндээ сумдыг нэгтгэх асуудлыг хүчгүйдүүлдэг хамгийн том шалтгаан бол сумын дарга нар болон тойргоос сонгогдсон улс төрчид. Хоёр мянга хүрэхгүй хүн амтай сумандаа улсын төсвөөс орж ирэх хөрөнгөнөөс хувьдаа зарцуулчихдаг, дарга сэтэр зүүж, албаны том жийпээр баярхаж данхалзан явах дуртай улстөрчдийн амин хувийн сонирхлоос болж орон нутгийн иргэд олон жил амьдралаараа хохирч байна. Улсын төсөв данхайж байгаагийн гол шалтгаан нь ч энэ. Тиймээс сумдыг нэгтгэх асуудал монголчуудын амьдралын шаардлагаар урган гарч ирж байгаа ажил юм. Үүнийг ч сая шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газар анхаарч, холбогдох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа. Мөн жижиг сумдыг нэгтгэх, татан буулгах лобби бүлэг УИХ-д суудалтай зарим нам дотор ч ажлаа эхлүүлж. Өмнө нь энэ асуудлаар УИХ, Засгийн газар хэд хэдэн удаа авч хэлэлцсэн ч олонхын дэмжлэг авч чадалгүй бодлогын түвшинд унадаг байсан. Яагаад унадаг байсан нь ойлгомжтой. Дээр хэлсэн сумын дарга нарын хувийн ашиг сонирхол, төрөөс идэж уух гэсэн хүслээс гадна тойргоос сонгогддог сонгуулийн тогтолцооноос болж сумдыг нэгтгэх асуудал дээр улс төрийн зориг нь хүрдэггүй байсантай холбоотой. Бүр тодорхой хэлбэл, сумдаа тойглосон улстөржилт, нутгийн зөвлөл, Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч гэх мэт цөөн хүний албан тушаалын сонирхлоос болоод ерөнхийдөө дэмжигдэхгүй явсаар өдий хүрсэн нь нууц биш.
Харин одоо УИХ-д гарч ирсэн улстөрчдөд хэн нэгнээс тэр дундаа тойргоос айх айдасгүй болсон учраас нийтийн эрх ашгийн төлөө зоригтой шийдвэр гаргах боломжтой цаг үе ирж. Энэ утгаараа шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламент, хамтарсан Засгийн газар сумдыг нэгтгэх асуудлыг бодитой ажил хэрэг болгохоор судалгааны ажилдаа орсон байна. Ямартаа ч энэ парламент бүрэн эрхийнхээ хүрээнд олон жил яригдсан сумдыг нэгтгэх асуудлыг бодлогын түвшинд бодитой, зоригтой өөрчлөх нь гарцаагүй боллоо. Хүн ам багатай хэт жижиг болон аймагтайгаа ойр орших 100 сумыг эхний ээлжинд нэгтгэх ажлыг судалж байгаа аж. Ер нь ямар сумыг нэгтгэх зайлшгүй шаардлагатай вэ гэдэг нь өнгөрсөн хугацаанд бидэнд бараг тодорхой болчихсон асуудал л даа.
Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сум байна. Аймгийн төвөөсөө 10 гаруйхан км-т оршдог, хоёр мянга гаруйхан хүн амтай жижиг сум. Ихэнх хүмүүс аймгийнхаа төвд ажилтай, сумын төвд ажил байдаггүй. Баруун хязгаарт Ховдын Буянт сум байна. Мөн л аймгийн төвөөсөө 20 гаруйхан км-т оршдог. Наашлаад Архангай аймгийн Цэнхэр сум, зүүн тийшээ Хэнтий аймгийн Мөрөн сум байна.
Энэ сум бол мянга гаруйхан хүн амтай гэж хэдэн жилийн өмнө тоолуулж байж. Одоо бүр хүн нь багассан, төрийн байгууллагын хэдэн хүмүүс л бий гэж нутгийнхан нь ярьдаг болж. Иймэрхүү аймагтайгаа хэт ойрхон, зэргэлдээ орших 35 сум байна. Цаашлаад сум сумтайгаа хаяа залган ойрхон орших сумд ч бий. Аймгийн төвөөсөө 50 км-ийн дотор байрлах нийт 60 орчим сум байна.
Энэ бол хэт ойрхон зэргэлдээ орших сумдын тоо. Харин хүн амаар нь авч үзвэл нийт 330 сумын тал хувь нь 2000-аас доош хүн амтай байна гэсэн статистик мэдээ байна. Үүнээс 20 орчим сум бүр 1000 ч хүрэхгүй хүн амтай гэхээр яаж эдийн засгийн эргэлт явагдах вэ дээ. Иймэрхүү хэт жижиг, эдийн засгийн чадавхгүй сумд төсвийн зардалд нэрмээс болж байгаа нь үнэн. Тиймээс сумдыг нэгтгэх битгий хэл аймгийн төвийг Улаанбаатар хоттой нэгтгэх ажил эхэлчихсэн байгаа.
Шинэ Зуун мод хот буюу Төв аймгийг Улаанбаатар хоттой нэгтгэх төсөл эхэлчихсэн байгаа нь сайн. Үүн шиг баруун тийшээ Баянцогт, Лүн, зүүн тийшээ Эрдэнэ, хойшоо Баянчандмань гэх сумдыг Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болгоод хөгжүүлчих хэрэгтэй. Ер нь Төв аймаг Улаанбаатар хоттой нэгдэж байгаа бол сумдыг нь ч хоттой нэгтгэх шаардлага үүсч таарна. Эдгээр ажлуудыг эхлүүлэхийн тулд хамгийн чухал нь улстөржихгүй, мөн ард түмний саналыг авна гэж нийтийн маргаантай хэлэлцүүлэг болгон муйхарлах шаардлага огт байхгүй. Сумын дарга нар, ИТХ-аас нь ч асуух шаардлага байхгүй. Хэрэв сумдыг нэгтгэх асуудлаар ард түмнээс санал авч, сумын дарга, удирдлагуудын саналыг сонсох л юм бол энэ ажил ажил биш болно. Монголчууд бид цөөхүүлээ атлаа улстөржилт, тэр дундаа жалга довын үзэл ихтэй ард түмэн. Тиймээс нийтийн эрх ашгийн төлөө, цаашлаад улс орны хөгжлийн төлөө энэхүү ажлыг УИХ, Засгийн газар дангаараа шийдвэрлэх шаардлагатай. Сумдыг нэгтгэлээ гэхэд та нарыг ард түмэн эсэргүүцэхгүй.
Учир нь сумдыг нэгтгэх асуудал бол иргэдийн өнөөг хүртэл туулж ирсэн амьдралаас үүссэн ажил. Харин төсөв захиран зарцуулах эрх мэдэл атгачихсан хурган дарга нар чинь л эсэргүүцнэ. Тэдний саналыг тусгах ямар нэгэн хэлэлцүүлэг зохион байгуулах л юм бол хурган дарга нар ард түмнийг өөрсдийнхөө эрх ашгийн төлөө зохион байгуулалтад оруулан хөдөлгөх болно. Энэ утгаараа сумын дарга, удирдлагуудын санал, цаашлаад ард түмний дунд хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр энэхүү ажлыг эхлүүлэх нь зөв шүү. Нөгөөтэйгүүр уг ажлыг эхлүүлэхгүйгээр бүсчилсэн хөгжлийн бодлого, үзэл санаа чинь явахгүй. Бүсчилсэн хөгжлийг дагуулаад сумдыг нэгтгэх асуудлыг энэ УИХ, Засгийн газар ярих биш шууд ажил хэрэг болгох цаг нь болсон. Дахин хэлэхэд 20, 30 км зайтай сум, хүн ордоггүй гэж болох том соёлын ордон, 35 км-ийн зайтай хоёр суманд 600 хүүхдийн сургууль байна.
Тиймээс ХХ зууны дэд бүтэц, машин механизм, хөгжлийн концепцитой уялдсан хөдөө орон нутгийг XXI зууны эдийн засгийн хөгжилтэй нийлүүлэхгүй бол болохгүй. Сумдыг нэгтгэхгүй бол Монгол Улсад эдийн засаг, томоохон төсөл хөтөлбөр урагшаа явахгүй. 21 аймаг, 330 сумыг бүсийн хөгжилтэй уялдуулж цөөлөх шаардлагатай. Энэ ажлыг та нар хийхгүй л бол Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал ХХ зууны хөгжлөөрөө л гацсан хэвээрээ байна.
Сумдаа нэгтгэж байж орон нутагт амьдрах боломж хэд дахин илүү нэмэгдэнэ. Тэнд амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд, боловсрол, нийгэмд үзүүлэх төрийн үйлчилгээ чанаржиж, хүртээмж нь дээшилнэ. Хүн ам нэмэгдэх чинээгээр эдийн засгийн өсөлт сайжирна.
Жалга довын үзэл, хоосон хийрхсэн улстөржилтгүй болно. Авлига, хүнд суртал эрс буурна. Бүс бүсийн эдийн засгийн өрсөлдөх чадвар огцом нэмэгдэнэ. Үүнийг л ард түмэн хүсч байгаа. Түүнээс биш өнгөрсөн хугацаанд амьдралаараа хохирч ирсэн шигээ дахиад хохирч явахыг хүсэхгүй л болов уу.
Э.МӨНХТҮВШИН
Зочин · өчигдѳр
SADARLMR UILCHLEED80955877
Зочин · өчигдѳр
за шаалдаа бадмаа, аймгийн төвтэй ойрхон сумад яадгийн гэхээс
Бат · өчигдѳр
Сумдыг нэгэтгэх их зөв ажил шүү
Зочин · өчигдѳр
Монгол · уржигдар
МАШ ЗӨВ САНАА САНАЛ БАЙНА ШҮҮ
Зочин · уржигдар
алслагдсан дүүргүүд гэнэ дүүргүүдийг хот болгог бие даалгах гээд байгаа бус уу
Зочин · уржигдар
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
цахар · уржигдар
Сайн ноён хан аймаг сүүлд нь байгуулагдсан
Зочин · уржигдар
жижиг сумдыг нэгтгэх нь зөв шүү баг бол үлдэнэ л биз дээ
Ц.Цагаач · уржигдар
Цэцэнхаан аймаг биш, Сайнноён хаан аймаг сүүлд байгуулагдсан юмсан
Зочин · уржигдар
SEKSEER ZYGAA80955877
Зочин · уржигдар
Нэгтгэх нь маш зөв шүү
zochin · уржигдар
Iim zuiliig odoo sain yarij tsegtleh heregtie.
Түмэнгийн Батбаяр · уржигдар
Эрт дээр цагт Түшээт хан аймаг гэхэд ямар том газар нутаг хамарч хүн ам нь бүгд нэг аймгийн хүмүүс байвдаа... Түшээт хан, Засагт хан, Сайн ноён хан аймаг гээд л болов... хэ хэ сайхан ч цаг үе байждээ.. Цэцэн хан аймаг бол сүүлд бий болсон аймаг... Эрт цагын юмыг хуучин гэлтгүй авч хэрэглэх цаг нь болсон... Хөгжлийн нэг бодлого, бидний улс Монгол гэсэн нэгэн үндэстэнээс бүрдсэн дэлхийд ховор цул нягт ард түмэнтэй билээ
Зочин · уржигдар
DYYDLGR80955877
Зочин · уржигдар
XUSSN XALYYTSMR80955877SHAALGI
Зочин · уржигдар
SEKSY AJIL80955877ANUSN