Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг ээжүүд эсэргүүцлээ
2024/10/01
Ээжүүд болон эмэгтэйчүүдийн төлөөлөл аравдугаар сарын 1-нээс эхлэн есөөс дээш насны хүүхдэд хийх “Умайн хүзүү”-ний вакциныг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийлээ.
2012 онд Багахангай, Багануур, Сонгинохайрхан, Баянгол дүүрэг болон Сэлэнгэ аймгийн 14500 охинд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцин хийж байсан ажээ. Тэр үед 15 настай байсан охид одоо умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэгдсэн эсэх үр дүн тодорхойгүй байдаг. Мөн эерэг болон сөрөг нөлөөг ард түмэнд ил тод болгоогүй учраас энэ удаагийн вакциныг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тэдний 2012 онд “Гардасил” вакциныг хийлгэсний дараа хүүхдийн сэтгэц, эрүүл мэндэд өөрчлөлт орж саажилттай болж байсныг дурдлаа.
Дэлхийн ард түмэн вакцины тухай өргөн мэдлэгтэй болсон. Харин энэхүү умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг охин хүүхдэд төдийгүй хөвгүүдэд хийж байгаа шалтгааныг шаардлаа. Мөн Эрүүл мэндийн яам эцэг эхчүүдээс санал авч, хэлэлцүүлэг хийж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас асуулга асуусны үндсэн энэ тарилгад хамрагдах хэрэгтэйг мэдэгдлээ.
Ковид 19 өвчний вакциныг эсэргүүцэж байсан иргэдийн төлөөлөл мөн ирж мэдэгдэл хийлээ. Тэд “Вакцин бол хүн амыг устгах бодлого юм. Тиймээс охид, эмэгтэйчүүдийг хохирохоос урьдчилан сэргийлүүлж байна. Эрүүл мэндийн яамны дарга асан Эрдэнэбилиг хэлж байснаар Монгол Улсад вакцин шинжлэх лаборатори байхгүй. Иймээс манайд орж ирж байгаа бүх вакцин туршилтын зориулалтай гэж үзэж байна” хэмээв. Мөн “Гардисал” вакцины найрлагад хөнгөн цагаан, фолийн сульфат 80 гэсэн хоёр бодис байгааг дурдлаа. Хөнгөн цагаан нь мартах өвчин, альцхаймер үүсгэдэг гэнэ. Харин фолийн сульфат 80 нь үргүй болгодог, үхлийн шокт оруулдаг бодис хэмээн мэдэгдлээ. Тиймээс энэхүү вакциныг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.
Эх сурвалж: www.polit.mn
Зочин · 2024/10/01
Ээжүүд маань яагаад шинжлэх ухаанд итгэхгүй бгаа юм болоо учир бнадаа