Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох Хан-Уул дүүрэг, 24-р хороо Нүхтийн аманд 2.4 газарт төвийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, утаагүй бүс, цэвэр агаарт баригдаж буй, үйлчилгээ, спорт цогцолбор, орон сууц хосолсон 9 блок “Winter Garden” хотхоныг танилцуулж байна.

Манай төсөл нь нийт 280 айлын орон сууц, 300 авто машины гараж бүхий өндөр зэрэглэлийн төсөл юм.

Бид төслөө олон улсын стандартад нийцсэн чанарын өндөр шаардлага хангасан материал, тоног төхөөрөмж , ухаалаг систем ашиглан байгальд ойр, цэвэр агаарт гэр бүлээрээ амар тайван амьдрах орчин бүрдүүлэхээр ажиллаж байна.

 

Үүнд: Deutsche Welle, Kohler, Egger, Schnieder electric, Hyundai elevator, Puzzle haus, Ulaanbaatar management гэх мэт брендийн тоноглолуудыг ашигласан.

 

Хийц: Метал фасад, шилэн фасад, чулуун фасад, хосолмол хийц

Төслийн нийт талбайн 60% нь нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж, сагсан болон хөл бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай эзэлж байна.

Winter Garden төслийг төлөвлөхдөө барилгын иж бүрдэл системүүдийн уялдааг нягт төлөвлөж, тэдгээр дэд системүүдийн ажиллагааг цогц байдлаар хангахад өндөр ач холбогдол өгсөн бүрэн Смарт системтэй.

Оршин суугчдын гэрт гэрэлтүүлэг, ус алдалтаас сэргийлэх болон гал хулгайн аюулаас хамгаалах систем, түүний эрсдлийг таслан зогсоох болон мэдээлэл өгөх иж бүрэн шийдэл, видео нэвтрэх систем, хялбар удирдлагын горим, хөшигний автомат удирдлага, ухаалаг цоож, лифтээ дуудах нөхцөл зэрэг олон боломжуудыг олгосон.

Манай барилгын үндсэн хийцлэлийг газар хөдлөлтийн 8 баллын бүс нутагт тооцсон барилга бөгөөд барилгын үндсэн хийцлэл нь цутгамал төмөр бетон араг бүтээц бүхий гал тэсвэршилтийн I зэргийг хангасан барилга юм.

Winter Garden хотхон төвийн шугамд бүрэн холбогдсон төдийгүй хотхон руу ерөнхий шугаман дээр  олон жилийн туршлагатай  “Түвшин ус” ХХК-р БНСУ-н  ус цэвэршүүлэгч суурьлуулсанаар оршин суугчдынхаа тав тухыг ханган, Яармаг зүгийн зэвтэй усны асуудлаас сэргийлж, анхаарч ажилласан билээ.

Зэвийг 5 Микрон хүртэл шүүх AZUD, ЧУЛУУН ШҮҮЛТҮҮР, МИКРО ШҮҮЛТҮҮР, ус зөөлрүүлэгч, халдваргүйжүүлэгч зэрэг олон шатлалт шүүгч юм.

Бид дэлхийн алдарт HAGS брэндийн эргономикийн шаардлага бүрэн хангасан, олон жилийн эдэлгээтэй, аюулгүй байдлын стандарт, чанарын шаардлага хангасан тусгай хэрэгцээт хүүхдүүдээ ч орхигдуулалгүй “Монголын анхны бүх хүүхдэд хүртээмжтэй тоглоомын талбайг” хотхондоо тохижууллаа. Тоглоомын талбай нь зөвхөн хүүхдийн биеийн хөдөлгөөнийг дэмжихээс гадна хүүхдийн мэдрэмж, чадваруудыг хөгжүүлэх ёстой байдаг.

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажилд Winter Garden төсөл маань мөн хөрөнгө оруулж хувь нэмрээ оруулсан билээ.

Агааарын бохирдолгүй, усны асуудалгүй , хөрсний бохирдолгүй, хүүхдэд ээлтэй орчин таныг хүлээж байна.