Мопед унаж явсан иргэнийг нэгэн этгээд зодсон бичлэг өнгөрсөн сарын 20-нд олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан. Тухайн этгээд манлай уяач Т.Галбадрах болохыг хохирогчийн ээж цахим сүлжээгээр дамжуулан зарласан юм.

Уг бичлэгийн мөрөөр Сүхбаатар цагдаагийн газар шалгаж, Т.Галбадрахыг яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "Манлай уяач Т.Галбадрахын хүн зодож буй бичлэгийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас шалгасан.

Хохирогчийн гэмтлийн зураг гарсан учраас түүнийг яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн" гэх мэдээллийг өгөв.