“Дэлхийн цирк Монголд” олон улсын циркийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолт аравдугаар сарын 5-нд буюу өнгөрсөн амралтын өдрөөр “Степп Арена”-д нээлтээ хийсэн билээ. 

Аравдугаар сарын турш долоо хоног бүрийн амралтын өдөр болох энэхүү тоглолт найман удаа л тоглох хуваарьтай бөгөөд одоо ердөө ЗУРГААХАН удаагийн тоглолт ийнхүү үлдээд байна. 

Энэ удаагийн тоглолтонд дэлхийд ганцхан гэгдэх ОХУ-ын Юрий Никулины нэрэмжит Москвагийн Төв циркийн сургуультай гурван баавгай болон нохойнууд ирж буйгаараа онцлогтой.

Сургуультай баавгайнуудын үзүүлбэр нь Монте Карлод болсон олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн цом хүртэж байсан аж. Уг үзүүлбэрийн онцлог нь ОХУ-ын алдарт Юрий Никулины нэрэмжит циркийн жүжигчид, удирдан тоглуулагч ОХУ-ын гавьяат жүжигчин Ольга Кудряцева бөгөөд дэлхийд цор ганц машин, мотоцикл, унадаг дугуй, скүүтэр унадаг баавгайнууд үзүүлбэр үзүүлдгээрээ олны анхаарлыг татжээ.

Үүнээс гадна АНУ, Герман, Унгар, Хятад, Орос, Монгол зэрэг есөн орны 115 гаруй  уран бүтээлч оролцож буй томоохон тоглолт юм. Тоглолтын найруулагчаар ОХУ-ын Москва хотын Төв циркийн найруулагч Дмитрий Чернов, ерөнхий продюсерээр олон улсын циркийн шүүгч Н.Эрдэнэ ажиллаж байна.

Монгол Улсад анх удаа хоёр манежтайциркийн тоглолтыг “Степп Арена”-д зохион байгуулж олон улсын нэр хүнд, чансаа өндөртэй олон тооны циркийн жүжигчдийг нэг дор цуглуулж өнөөгийн циркийн хөгжлийн өнгө төрхийг Монголын үзэгчдэд хүргэж байна.

Долоо хоног бүрийн амралтын өдөр “Степп Арена”-д тоглож буй циркийн тоглолтыг гэр бүл хамт олноороо үзээрэй. Тасалбарын хувьд өмнөх тоглолтын адил 20.000, 30.000, 40.000, 50.000 төгрөгний үнэтэй бөгөөд ИМарт худалдааны төвийн нэгдүгээр давхраас болон Ticket.mn сайтаас онлайнаар худалдаж авах боломжтой аж.