УИХ тойрогт бүрт 5 тэрбум гэдгийг дэмжвэл Үндсэн хууль зөрчсөн болно
2024/10/30
УИХ-д тойргоос сонгогдсон гишүүд таван тэрбумын хөрөнгө оруулалт гэдэг санал гаргаад ажлын хэсэг байгуулсан билээ.
Энэ тухай хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг: "Тойргоос сонгогдсон гишүүд 5 тэрбум гэдэг санал гаргаад ажлын хэсэг хүртэл байгуулсан юм байна гэж ойлголоо.
Энэ нь Үндсэн хуулийн зөрчил болно. Үндсэн хуулийг бүгд сахих ёстой.
2007 онд Цэц МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ-даа:
1. Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулиар Улсын Их Хурлын гишүүдийн тус тусын тойрогтоо хөрөнгө оруулахаар гаргасан санал, жагсаалтыг үндэслэн Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн журмаар тойрог тус бүрт тэгшитгэн хуваарилж, зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад тараан байршуулсан 250 сая төгрөг буюу нийт дүнгээрээ төсөвт туссан 19.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”;
Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”; мөн Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2/-ын “...улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх”;
Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн ”Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн”; Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооныы нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна”; мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно”; Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
2.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийн дээр дурдсан 19.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг 2007 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй."
гэсэн байдаг.
Хэрэв 5 тэрбумын асуудлыг УИХ-аар оруулаад баталвал 2025 оны Төсвийн тухай хуульд байршуулсан тэр хөрөнгө оруулалтыг Үндсэн хуулийн цэцээс түдгэлзүүлж таарна.
Иймээс зарим мэдээллийн хэрэгслээр УИХ-ын зарим гишүүдийн санаачлага болон түүнийг дэмжиж ажлын хэсэг байгуулсан бол УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Цэцэд өгч болно. Ингэж таслан зогсоохгүй бол жил бүр ингэж хууль зөрчдөг байдал гаарсаар л байх нь.." гэжээ.
С.Сарнай
sonin.mn
Зочин · 2024/10/30
SEXSY VANAGLGCH NZ AMRAG BOLN80955877
Зочин · 2024/10/30
XUCHINDUULI80955877
Зочин · 2024/10/30
SHAALTSMAAR SEKSDN80955877
Зочин · 2024/10/30
ANUSDI80955877